Foto http://newsarmenia.ruФорумд оролцож буй ТУХН-ийн улсуудын Улс хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны сан байгуулах санааг тус форумд оролцогчид дэмжлээ. Анхны болон хоёрдугаар форумын хооронд болсон чухал үйл явдал энэ юм гэж тэд үзэж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагааг зохицуулдаг улс хоорондын байгууллага байхгүйн улмаас үл хэрэгжсэн ихэнх шийдвэр, зөвлөмжийг Улс хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны сангаар дамжуулан шийдвэрлэнэ гэж тэд найдаж байна. Энэ сан ТУХН-ийн улсуудын байгууллагын системд цоо шинэ үе байх ёстой бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, спорт, мэдээлэл, аялал жуулчлал, залуучуудын хамтын ажиллагааг дэмжих салбарт тодорхой асуудлыг шийдэх улс хоорондын төслийг ивээн тэтгэж, хөдөлгөгч хүч нь байх юм. Форумд оролцогчдын чухал хэмээн үзэж байсан залуу авъяастанд шинэ шагнал гардуулах асуудлыг форумд оролцогчид голлон хэлэлцжээ. Оросын Улсын номын сангийн захирал Виктор Федоров тэмдэглэхдээ: «Бид залууст мэдлэг эзэмшүүлээд зогсохгүй тэднийг зөв чиглүүлэх нь чухал юм. Манай ард түмний ирээдүй, сайн сайхан байдлыг хангах тэр зүгт чиглүүлэх хэрэгтэй гэлээ. Форумд оролцогчид ерөнхий болон тусгай хоёр тогтоол баталлаа. Эхний баримт бичигт тэд ТУХН-ийн улсуудад хүмүүнлэгийн шинэ орон зай бий болгоход санхүүгийн дэмжлэгээ бууруулахгүй байхыг тэд ТУХН-ийн улсуудын удирдагчдад хандах хүсчээ. Хоёрдугаар тусгай тогтоолд Дэлхийн хоёрдугаар дайны (1941-1945) ялалтын 65 жилийн ойг тэмдэглэх талаар зөвлөмжийг тусгасан байна. Энэ ажлыг ТУХН-ийн бүх оронд хэрэгжүүлэх бөгөөд уран бүтээл, шинжлэх ухааны салбарын сэхээтнүүдийн төлөөлөгчид ойрын үед энэ ажлыг хийхээр төлөвлөжээ. Өөр нэг чухал зүйл байна. ТУХН-ийн янз бүрийн улсын төлөөлөгчид бүх чуулганд соёлын уламжлал, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэл болсон Орос хэлээр ярьж байлаа. Энэ нь бэлэгдэлтэй юм. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын орон зайд интеграцчлалыг явуулахад цаашид энэ хэл хөдөлгөгч хүч болох нь ойлгомжтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>