Орос хэл сүүлийн 10-15 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Энэ өөрчлөлт юунаас үүдэлтэй, түүнийг хэрхэн үнэлэх вэ? Москвад болсон орос хэл найруулгын асуудлаарх олон улсын анхны бага хурлын үеэр хэл шинжээчид энэ асуудлыг хэлэлцэв. 21 дүгээр зууны Орос хэл 19 дүгээр зууны төдийгүй 20 дугаар зууны Орос хэлнээс эрс ялгаатай байгаа юм. Түүхийн өөрчлөлтийн үед ийм өөрчлөлт илүү чухал байдаг. Энэ өөрчлөлтөд хэл ч ялгаагүй өөрчлөгддөг. Хэл бол бидний амьдралын нэг хэсэг учраас түүнтэй хамт өөрчлөгдөн хувирч байдаг. Глобалчлалын үйл явц, интернет бий болсноор орос хэлэнд хурдтай, идэвхтэй өөрчлөлт гарсан гэж хэл шинжээчид үзэж байна. Үүнээс болж хэл эвдэрнэ гэж айх хэрэггүй гэж Орос улсын шинжлэх ухааны академийн Орос хэлний хүрээлэнгийн орос хэл найруулгын соёлын хэлтсийн дарга профессор Алексей Шмелев ярьж байна: «Хэл өөрчлөгдсөнөөр түүнийг буртаглаж байна гэж дүгнэх хүмүүс өнөөдөр олон байна. Харь хэлнээс их үг орж ирж байгаа, ярианы хэлэнд хэл найруулгын олон алдаа байгаа тухай анхааруулж байна. Миний бодлоор энэ бүхэн хоосон яриа. Хэлц үг, эх хэлэнд харь хэлний үг их нэвтэрч байгаа явдал байхгүй. Хэлний үүргийн нөхцөл л нилээд өөрчлөгдсөн. Урьд зөвлөлтийн суртал ухуулгын самбар байсан газар одоо сурталчилгааны самбар байрлах жишээтэй. Зурагт хуудасны хэл өөрчлөгдөж байгаа тухай ярих утгагүй. Үнэн хэрэг дээрээ яг юу болж байгаа вэ? гэхээр хэлэнд тусгагдсан үнэт зүйлийн системийн зарим нэг өөрчлөлт харагдаж байгаа хэд хэдэн үгний утгад системийн зарим нэг шилжилт болж байна гэлээ. Орос хэл бол оросын соёлын үнэт зүйлийн системд чиглэсэн байдаг гэж Алексей Шмелев тэмдэглэв. “Хүний харилцаа, амжилтын өндөр бус үнэлгээ, амралт, хэрэглээ, албан тушаалын нарийн ялгаварт ихээхээн анхаарал хандуулснаараа” Орос хэл ялгагддаг байсан. Амжилт, материаллаг ашгийг өндөр үнэлэх зэрэг үнэт зүйл өөрчлөгдсөнтэй холбогдуулан үг өөр утгатай болж байна гэж Орос улсын шинжлэх ухааны академийн Орос хэлний хүрээлэнгийн орос хэл найруулгын соёлын хэлтсийн дарга, хэл бичгийн ухааны доктор Алексей Шмелев ярьж байна. «Урьд “карьера” гэсэн үгнээс ердөө хоёр үүсмэл үг байсан “карьерист”, “карьеризм”. Энэ үгнүүд сөрөг утгатай байсан юм. Одоо энэ үг сөрөг утгатай байхаа больж, одоо “карьера” буюу албан тушаал гэдэг үгийг голдуу эерэг утгаар хэрэглэж байна. Үгийн хэрэглээний шилжилт бий болж энэ үгийг “амжилттай”, “зорилготой” гэсэн утгыг илэрхийлж байна. Орос хэлэнд үнэт зүйлийн систем өөрчлөгдөж байгааг энэ бүхэн харуулж байна. Энэ өөрчлөлт ямар хэм хэмжээтэй байхыг одоохондоо хэлэхэд төвөгтэй байгаа юм. Үнэт зүйлийн хуучин системийн баримжаатай олон хүний хувьд “амжилттай хүн”, “үр ашигтай ажилладаг менежер” гэсэн үг хэллэгийг ашиглахад алдаатай мэт санагдаж байгаа юм гэлээ».Орос хэлэнд сөргөөсөө илүү эерэг өөрчлөлт их байгаа гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Тухайлбал хэлний тоглоомонд үг, хэллэгийн утгыг нь өөрчлөх, олонд танигдсан үгийг шилжсэн утгаар хэрэглэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>