Удахгүй болох парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төр засгийн баримталж байгаа одоогийн бодлого хэвээр хадгалагдсан тохиолдолд Орос улс эдийн засгийн хэмжээгээрээ айргийн тавд орно. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 21-нд Москвад болсон өөрийн дэмжигчдийн форумын үеэр ийнхүү мэдэгджээ. Энэ залгамж бодлогыг 12 дугаар сарын 2-нд болох Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн Орос улс” нам ялалт байгуулбал үргэлжлүүлэх боломжтой гэж Төрийн тэргүүн онцлон тэмдэглэв. Тэрээр тус намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Тэр хэлэхдээ: «Төрийн Думын энэ жилийн сонгууль тодорхойлох ач холбогдолтой болох нь илт байна. Парламентын шинэ бүрэлдэхүүн Орос улсын хөгжин дэвжих шийдвэрлэх жилүүдэд ажиллахдаа бус сүүлийн жилүүдэд бидний боловсруулсан хамгийн том төслийг хэрэгжүүлэх ёстой он жилүүдэд ажиллах ёстой учраас сонгуульд ялалт байгуулах нь чухал юм. Парламентын сонгуульд ялалт байгуулбал ирэх 3 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна. Ирээдүйн парламент ерөнхийлөгч нар харилцан үр ашигтай хамтран ажиллаж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах боломжтой гэж Владимир Путин цохон тэмдэглэв. Улс орны эдийн засгийн байдлын тухай яривал Орос улсын ДНБ сүүлийн 8 жилд 70 хувиар өсч, Оросын компаниудын капиталын хэмжээ 30 гаруй дахин нэмэгджээ. Орос улс гадаад өрөө бүрмөсөн барагдуулсан. Орос улс өнөөгийн байдлаар дэлхийн томоохон эдийн засагтай 10 орны нэг болоод байна. Энэ бол хязгаар биш юм гэж Владимир Путин тэмдэглэв. «Бид хамтдаа их зүйл хийсэн гэж төрийн тэргүүн тэмдэглэлээ. Бид Орос улсын тусгаар тогтнолыг бэхжүүлж, бүрэн бүтэн байдлыг тогтоосон. Бид үндсэн хууль, хууль засаглалыг тогтоосон. Асар их хор хохирол амссан ч, Оросын ард түмний эр зориг, эв нэгдлийн хүчээр манай эх орны эсрэг олон улсын терроризмын халдлагыг бид таслан зогсоож чадсан. Энд илүү хүнд, төвөгтэй ажил байна. Бид байдлыг өөрчилж чадсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Владимир Путин парламентын доод танхимын сонгууль болохын өмнө сонгогчдод дараах зүйлийг анхааруулав: Олон улсын тавцанд Орос улсын нэр хүндийг бэхжүүлэх, улс орноо хөгжүүлэх сонирхолгүй олигархууд төрийн эрхэнд гарвал улс орны хөгжил цэцэглэл, тогтвортой байдал ганхаж болохыг тэрээр анхааруулав. Нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, дэлхийн энх тайван, амьдралын түвшин илт дээшилсэн зэрэг нь зүгээр ч нэг тэнгэрээс буугаад ирсэн зүйл биш болохыг тэрээр хэллээ. Ард түмний оролцоогүйгээр энэ тэмцлийг явуулах боломжгүй гэж Владимир Путин сонгуулийн өмнө болсон өөрийг нь дэмжигчдийн форумын үеэр мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангав

<сонсох>