Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын сүүлийн өдөр Оросын шигшээ баг 1:0 оноогоор Андорын багийг ялжээ. Оросын шигшээ баг ялалт байгуулахад нэг бүлэгт багтсан багийн зэрэгцэн болсон тэмцээний үр дүн бас нөлөөлжээ. Английн шигшээ баг бүлэгтээ тэргүүлж байсан Хорватын багт 2:3 оноогоор санаанд оромгүйгээр ялагдсан учраас Оросын шигшээ багт европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үүд нээгджээ. Тэмцээний дараахан Оросын шигшээ багийнхан, гол дасгалжуулагч аль аль нь ийм эрх олж авсандаа итгэж чадахгүй байсан. Эсрэг багийн хаалганд цорын ганц гол хийсэн Дмитрий Сычев хүртэл болсон явдалд итгэж ядан байгаагаа хэлсэн юм: «Одоо ид шид л болоод байна. Хэлэх үг алга, сэтгэл хөдлөөд». Оросын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын сүүлийн өдөр ялж, ийм амжилт гаргана гэдэгт цөөн хүн итгэж байсан байх. Оросын шигшээ багийн гол дасгалжуулагч Гус Хиддинк өөрийн багийн шувтаргын тоглолтод оролцох болсныг өчүүхэн амжилт гэж үзэж байна. Бүлэгтээ хамгийн сул баг андорчуудыг оросын шигшээ баг ялах нь илэрхий байсан. Оросын шигшээ багийн хувь заяа Хорватын шигшээ багтай хайнцахад л хангалттай байсан английн шигшээ байгийн гарт байсан. Хөл бөмбгийн спорт үүсч, хөгжсөн Английн шигшээ байгийн хувьд 11 дүгээр сарын 21-ий лхагва гариг хар өдөр байлаа. Бүлгийн хэсгийн манайлагч Хорватын шигшээ баг гайхамшигтай тоглож, эсрэг багаа ялсан юм. Оросын шигшээ багийн андорчуудтай хийсэн тоглолт нилээд хүнд байлаа. Оросын шигшээ багийнхан эхний үед өрсөлдөгч багийх хамгаалалатыг нэвтлэхийг оролдож, завсарлага авахаас хэдхэн минутын өмнө Дмитрий Сычев өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсан юм. Оросын шигшээ баг европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гавъяа байгуулсан гэж Оросын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Виталий Мутко үзэж байна.Тэр хэлэхдээ: «Ялигүй эрх байж болох ч, манай залуус авъяастай. Тэдэнд асар их ирээдүй байгаа гэж би боддог гэлээ.Одоо хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид 12 дугаар сарын 2-ыг хүлээх үлдээд байна. Энэ үеэр Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх багууд эхний бүлгийн шатанд авсан онооноос хамааран аль бүлэгт багтахаа шодно. Оросын шигшээ баг дөрөвдүгээр сагсанд орж, хүчтэй өрсөлдөгчтэй тоглох магадлал өндөр байна. Эхний бүлгийн шатанд манай баг Польш, Франц, Турктэй тоглохгүй нь тодорхой байгаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>