Манай сурвалжлагч Ольга Иванова Бурядын төвд болсон энэ арга хэмжээнд оролцжээ.
Оюутнуудын дунд зохион байгуулж байгаа энэ олимпиад орчин үеийн монгол хэлний мэдлэг, ур чадвараа бүтээлчээр ашиглахад чиглэжээ. Олимпиадад тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг оролцсон байна. Чита улсын дээд сургууль, Өвөрбайгалийн улсын хүмүүнлэгийн болон сурган хүмүүжүүлэх дээд сургууль, Москвагийн олон улсын харилцааны их сургууль, Улаан-Үд хотын 3 дээд сургууль тухайлбал Дорно Сибирийн соёл урлагийн улсын академи, Дорно-Сибирийн улсын технологийн дээд сургууль, Бурядын улсын их сургуулийн оюутнууд оролцсон байна. Олимпиад хоёр үе шаттай болсон байна. Эхний шатанд орчин үеийн монгол хэлний тестийн даалгавар биелүүлжээ. Хоёрдугаар шатанд “Миний эх орон” сэдвээр зохион бичлэг бичсэн байна.
Бурядын улсын их сургуулийн оюутнууд эхний 2-р байрт орсон бол Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн баг 3-р байрт орсон байна.
Бурядын улсын их сургуулийн ректор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Орос улсын шинжлэх ухааны академиийн гишүүн Степан Калмыков олимпиадад оролцогчдод чин сэтгэлээсээ баяр хүргээд, хэлэхдээ: 
Орчин үеийн монгол хэлний оюутны олимпиадыг бүх Оросын хэмжээнд анх удаа манай их дээд сургуульд зохион явууллаа. Даалгавар хүнд байсан ч, үр дүн сайн байлаа. Дараагийн жил бид энэ олимпиадыг олон улсын хэмжээнд зохион явуулах бодолтой байна. Ингэснээр олимпиадад оролцогчдын тоо, мөн монгол хэл сонирхогчдын тоо нэмэгдэнэ.
Нэгдүгээр байрт орсон оюутнуудад “Сони” компанийн видео тоглуулагч, хоёрдугаар байрт орсон оюутнуудыг МП3 плейерээр шагнажээ. Монголын тухай өнгөт цомгийг гуравдугаар байрт орсон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн багт бэлэглэсэн байна. Олимпиадад оролцогч бусад оюутнуудад хүндэт жуух бичиг гардуулжээ.
Монгол улсаас Улаан-Үдэд суугаа консул Ч. Агваандамдин олимпиадад оролцогчдод хандан үг хэллээ:
Уралдаанд оролцогчдод зориулан Бурядын оюутнууд монгол дуу дууллаа.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>