Орос улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний удирдлагын жил бүрийн уулзалтын үеэр Владимир Путины хэлсэн үгийн гол санаа ийм байлаа. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэе.
Владимир Путин Мюнхенд болсон бага хурлын үеэр хэлсэн үгэндээ онцолсон НАТО-ийн талаар баримтлах тэр бодлогыг Орос улс хатуу баримтлахыг АНУ, НАТО-д анхаарууллаа. Дараа нь энэ санааг Орос улсын холбооны хуралд жил бүр илгээдэг ерөнхийлөгчийн илгээлтэд дурдсаныг сануулъяа. Владимир Путин саяхан иргэдтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд холбогдох үер энэ сэдвийг бас хөндөж байсан билээ.
Зарим ажиглагч Орос улсын удирдагчийн байр суурийг нилээд хатуу гэж нэрлэж байсан. Энэ бол тэдний эрх, Орос улс үндэсний болон олон улсын аюулгүй байдлыг хангах ашиг сонирхолоо хамгаалж, түүнийг чанд баримтлах эрхтэй. Урьд хүрсэн тохиролцоогоо зөрчиж, цэргийн нөөцөө Орос улсын хилийн ойролцоо байрлуулж байгаа тухай баримтын эсрэг өрнөдийн түншүүд хэлэх үг байхгүй. Болгар, Румынд цэргийн бааз байгуулах АНУ-ын төлөвлөгөөг бид мэднэ. Үүнээс гадна Вашингтон Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулахаар төлөвлөж байна. Энэ талаар Орос улсын тавьсан саналд АНУ өнөө хир зохих хариуй өгөөгүй л байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулж, оролцогч бүх орон уг системийг удирдах тэгш эрхтэй байх тухай Орос улсын саналд ч ямар нэг хариу өгсөнгүй. Өрнөдийн энэ байр суурийн хариуд Орос улсын авсан зохих арга хэмжээний нэг нь Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээнд оролцохоо зогсоох явдал юм гэж Владимир Путин хэлжээ. НАТО 1999 оноос хойш уг гэрээний нийцүүлсэн хувилбарыг батлаагүй бөгөөд Балтын тэнгисийн орнууд уг гэрээнд гарын үсэг зураагүй болохоор яалт ч үгүй ийм арга хэмжээ авахад хүрсэн юм. НАТО-ийн гишүүн орнууд уг гэрээний хувилбарыг баталж, хэрэгжүүлж эхэлбэл Москва гэрээнд оролцохоо сэргээж болно.
Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын чухал асуудлаарх Орос улсын байр суурийг Владимир Путин ийнхүү тодорхойлсноор манай өрнөдийн түншүүд эргэцүүлэн бодоход хүрч байна. Стратегийн цөмийн зэвсэг, Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах, ойрын болон дунд тусгалын пуужингийн талаарх гэрээ, сансрыг цэргийн зориулалтаар ашиглах АНУ-ын төлөвлөгөө зэрэг асуудлаар Москва байр сууринаасаа ухрах бодолгүй байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>