Нью-Йоркт 11 дүгээр сарын 19-20-нд болох хоёр талын яриа хэлэлцээний гол сэдэв энэ байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон хямралыг зохицуулахад АНУ, Умард Солонгосын харилцааг хэвийн болгох нь өнөө үед тэргүүн зэргийн нөхцөл юм гэж манай тоймч Константин Гарибов ярьж байна.
Вашингтоны хувьд жинхэнэ үе ирээд байна. Пхеньян цөмийн объектоо оны сүүл хүртэл битүүмжилж, цөмийн судалгааны гол төвийн тоног төхөөрөмжийг задлахад бэлэн байна. БНАСАУ олон улсын өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлж байгаа гэдэгт зургаан талт яриа хэлэлцээнд оролцогч АНУ, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Япон улс санал нэг байна. Дараагийн шатанд Пхеньян хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөр, объектоо зарлах ёстой юм. БНАСАУ энэ бүхэнд АНУ-д хамаг анхаарлаа хандуулаад байна. “Бөмбөг тэдний талд байгаа юм”. Одоо Вашингтон Пхеньянтай харилцаагаа сайжруулах үүргээ биелүүлэх цаг үе ирээд байна. Энэ тохиолдолд далайн чанадаас нүүрлэж болзошгүй халдлагыг таслан зогсоох үүднээс байгуулсан Умард Солонгосын цөмийн хамгаалалтыг жагсаал гаргах шаардлагатай юм. БНАСАУ өөрсдийн аюулгүй байдалдаа бүрэн итгэлтэй болсны дараа БНАСАУ “цөмийн хөзрөө” дэлгэнэ гэж Георгий Булычев ярьж байна.
Америк БНАСАУ-ын эсрэг авсан хоргиг өөрчлөх чухал үйл явдал болж байна. Худалдаа хийхийг хориглосон терроризмыг дэмжигч орны жагсаалтаас Умард Солонгосыг хасах юм. Үүнийг хийж гүйцэтгэхэд АНУ-ын засаг захиргааны янз бүрийн түвшинд ойролцоогоор 12-13 алхам хийх шаардлагатай юм. Энэ асуудлыг Конгресст хэлэлцүүлэхээр оруулна. Уг асуудлаар ихээхэн маргаан дэгдэнэ. Үүн дээр нэмээд японы хүчин зүйл ч хурцадана. Америкчүүд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэлгүй Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны жагсаалтаас хасвал япон-америкийн харилцаа ноцтой муудана гэж Японы дээд түвшний удирдлага мэдэгдээд байгаа билээ. Вашингтон мэдээж хэрэг холбоотон улсын ашиг сонирхолыг үл хайхарч болохгүй. Умард Солонгосын тусгай албадын өнгөрсөн зууны 1970-аад онд хулгайлсан япон иргэдийн асуудал мухардалд орсон юм. Пхеньян японы олон нийтийн санаа бодлыг хэрхэн зохицуулахыг төсөөлөх аргагүй. Энэ шалтгааны улмаас АНУ, БНАСАУ-ын харилцаагаа хэвийн болгох тохиролцоо талаар болж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг эцэс болгох үйл явц гацаанд орж магадгүй байна.
Пхеньяныг олон улсын санхүүгийн системд дахин нэгтгэх тухай яриа хэлэлцээ өнөөдөр Нью-Йоркт үргэлжилж байгаа юм. Энэ нь АНУ БНАСАУ-ын эсрэг авсан хоригийг өөрчлөх асуудлын ердөө нэг хэсэг. Талууд зуучлагчаар дамжуулан харилцаж, Пхеньяны цөмийн хөтөлбөрийг эцэс болгох асуудлын ирээдүй тодорхойгүй байсан тэр үед Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Тиймээс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ нь хурцадмал байдлыг улам даамжруулж байгаа учраас Солонгосын хойгийн асуудлыг шийдэх арга замыг эргэн харах цаг болсон байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>