Ер бусын усан санг бохирдуулж байгаа аж үйлдвэрийн байгууллагыг хааж магадгүй гэж ОХУ-ын Байгалийн нөөцийн яам мэдээлэв.
Байгал нуурыг хамгаалахын тулд юу хийх вэ? гэсэн уламжлалт асуулт тавъяа. Байгаль нуурыг хамгийн их бохирдуулж байгаа цаас-целлюлозын үйлдвэрийг хаана гэдэг олон мянган хүнийг ажилгүй болгоно гэсэн үг юм. Үйлдвэрлэлийг өөрч чиглэл, хүмүүсийг өөр ажилд оруулах зэрэг янз бүрийн хувилбар байгаа гэж ОХУ-ын Бйгалийн нөөцийн яамны сайд Юрий Трутнев үзэж байна.
Янз бүрийн тооцоогоор 18 мянга, эсвэл 2 мянган хүн ажилгүй болно гэдэг бидэнд мэдээж харамсалтай байна. Хүмүүсийг ажилгүй болгохгүйн тулд цаашид үйлдвэрлэлийг үргэлжлүүлж болохгүй. Хэрэв үйлдвэр байгаль орчны бохирдлыг бууруулахад оролцохгүй бол мэс заслын арга хэмжээ авч болно.
Н: Целлюлоз цаасны үйлдвэрийг 20 гаруй жилнийн тэртээ байгуулжээ. Өнөө хүртэл тус үйлдвэрт урсгал ус цэвэрлэх хаалттай цикл ажилдаггүй байна. Тус үйлдвэр энэ оны эхний 6 сарын байдлаар 2,2 мянган тонн хлоридыг тус нууранд хаяжээ. Гэсэн ч, үйлдвэрийн болон тус үйлдвэр оршдог Байкальск хотын удирдлагын хүнд сурталтнууд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах талаар хоорондоо тохиролцож чадахгүй байгаа юм. Ус цэвэрлэх байгууламжийн барилгын ихэнх хэсэг бэлэн болсон, мөн байгууламжийг барьж дуусган ашиглалтад өгөх хөрөнгө бүс нутгийн төсөвт байгаа юм. Үйлдвэрийг хаах тухай засгийн газрын анхааруулга хүнд сурталтнуудыг сэнхрүүлж магадгүй.
Байгаль нуур хүн төрөлхтний өв. Дэлхий дээр олон сайхан нуур байдаг ч, Байгаль нуур бол ер бусын юм. Байгаль нуур дэлхийн цэвэр усны дөрөвний нэгийг агуулдаг. Энэ нуур хамгийн том, хамгийн тунгалаг нь юм. Нуурын ойролцоо орших компанийн ашиг, бизнесийн ахархан сонирхол хэн нэгний хувьд Байгаль нуурын усыг цэвэр байлгахаас илүү чухал байвал, энэ нуур ийм тунгалаг байхаа болино.
Олон улсын байгаль хамгаалах олон нийтийн байгууллага өнөөдөр байгаль нуурыг онцгой анхааралдаа аваад байна. Дээрх байгууллагууд нуурын орчимд төлөөлөгчийн газраа нээж, мониторинг хийж байна. Байгаль нуур бол хүн төрөлхтний өв. 21 дүгээр зуунд хүн үйлдвэрлэлд шинэ технологи ашигласнаар байгалийн энэ гайхамшгийг анхны төрхөөр хадгалж болохыг харуулах жишээ бол Байгаль нуур байх ёстой. Нуурын орчимд оршдог үйлдвэрүүд ийм л байр сууринаас тулгарсан асуудлын шийдэх ёстой. Байгаль нуур цаашид хүлээж чадахгүй.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>