Багш, сурагчдын дунд аялал, семинар, зөвлөлгөөн, аян, тэмцээн уралдаан зохион байгуулахад 2007 онд нийт дүнгээр 720 мянган рубль зарцуулах 15 гэрээг 9 байгууллагатай байгуулжээ. Байнгын гүйцэтгэгчдээс тухайлбал Хязгаарын экологийн төв, Бийск хотын хүүхдийн экологи, биологийн төв, “Дэлхий” хязгаарын олон нийтийн байгууллага, “Авьяаслаг багш-авьяаслаг сурагч” хязгаарын олон нийтийн хөдөлгөөн зэрэг байгууллага манай сурагчдын судалгааны төслийг бүх оросын уралдаанд танилцуулдаг юм.
“Природа Кулунды” сонины редакц Чуйскийн замаар Монголд аялах “Орон гэрээсээ эхэл” хүүхдийн аялалыг энэ жил 10 удаа зохион байгууллаа. Хүрээлэн буй орчныг хамгаалах газрын санхүүгийн шууд дэмжлэгээр тус сонины редакц “Природа Алтая” хязгаарын экологийн сонин гаргаж байна. Рубцовск хотын сургуулий бус цагийн ажлын “Малая Академия” төв, Заринскийн залуучуудын өртөө, Змеиногорскийн хүүхэд залуучуудын төв экологийн талаар боловсрол олгох ажил явуулж байна. Карповскийн сангийн аж ахуйн захиргааны дэргэдэх “Земляне” экологийн бүлгийн санаачилгаар Краснощековск дүүргийн “Казачка нуур”,”Теремки” байгалийн дурсгалт газар хус, царс модны 20 мянган суулгац тарих экологийн аян явуулсан юм. Байгальтай харьцаж байж түүнийг танин мэдэх, сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гаргах, амарч, хүч тэнхээ авах, эх орноо хайрлаж, гамнах сэтгэлгээтэй болох нь чухал гэж Алтайн хязгаарын хүрээлэн буй орчныг хамгаалах, хянах газрын ажилтнууд үзэж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>