Манай сурвалжлагч Ольга Иванова Бурядын төв Улаан-Үд хотоос мэдээлж байна.
Тус улсын их сургуулийн ректор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Орос улсын Боловсролын Академийн гишүүн Степан Калмыков олимпиадыг нээж үг хэлэв. Бурядын улсын их сургууль Бүх Оросын оюутны монгол хэлний олимпиадыг зохион явуулах хүндтэй үүрэг ногдсон гэж Степан Калмыков онцлон тэмдэглэв. Орос улсад анх удаа ийм олимпиадыг зохион явуулж байна. Оюутнууд “Орчин үеийн Монгол хэлний” салбар ухаанаар олсон дадлага, ур чадвар, мэдлэгээ бүтээлчээр ашиглахад энэ олимпиад чиглэсэн. Олимпиад оюутнуудтай хичээлийн болон хичээлийн бус цагаар ажиллах явцыг сайжруулах, мэргэжилтнүүдийг бэлтгэх чанарыг сайжруулах, хичээл болон ирээдүйн мэргэжилд нь оюутнуудын сонирхолыг дэмжих, монгол хэлний салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажилд авъяаслаг залуусыг татахад энэ олимпиадын зорилго оршиж байна.
Олимпидын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, төв Азийн Бурядын улсын их сургуулийн хэл бичгийн ухааны дэд доктор Энжена Афнасьева тус олимпиадад оролцож буй 6 багийн гишүүдийг танилцуулав. Тухайлбал Читийн улсын их сургууль, Өвөрбайгалийн хүмүүнлэг болон сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургууль, Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль, Улаан-Үд хотын гурван их сургуулийн (Дорно дахин-Сибирийн соёл, урлагийн улсын академи, Дорно дахин Сибирийн технологийн улсын их сургууль, Бурядын улсын их сургуулийн) оюутнууд оролцож байна. Нэг багт удирдагч багшаас гадна 3 оюутан байна. Монгол хэл сурч байгаа оюутнуудыг нэг дор цуглуулахад энэ олимпиад сайхан боломж нээж байна гэж Энжена Афанасьева ярив. Оюутнууд эзэмшсэн мэдлэгээ бүрэн харуулж, багш сурган хүмүүжүүлэгчид нь Монгол хэл заах арга бариласаа хуваалцаж, орчин үеийн монгол хэлийг практикт ашиглах талаар санал солилцож байна. Олимпиад хоёр үе шаттай болно. Эхний шатанд оюутнууд орчин үеийн монгол хэлний тест бөөглөх даалгаврыг гүйцэтгэнэ. Хоёрдугаар шатанд тодорхой сэдвээр зохион бичлэг бичнэ. Шүүгчид олимпиадын даалгаврыг боловсруулснаас гадна оюутнуудыг ажлыг дүгнэж, тэргүүн байрын шагналтныг тодорхойлно. Бурядын улсын их сургуулийн Дорно дахины факультетын өндөр мэргэжлийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 17-нд болно.
Олимпиадын нээлтэд Улаан-Үдэд суугаа Монгол улсын ерөнхий консулын газрын ерөнхий консул Г.Түртогтох тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Олимпиадад түрүүлсэн оютнуудад Монголын тал тусгай бэлэг бэлджээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>