Температурын байдал уур амьсгалын хэм хэмжээнд ойртож, өнгөрсөн жилийнх шиг дулаахан өвөл болохгүй аж. Росгидромет төв зөвхөн манай оронд төдийгүй олон оронд цаг уурын таамаг дэвшүүлдэг юм. Москва 40 жилийн хугацаанд дэлхийн гол цаг уурын төв болоод байна. Австралийн Мельбурн, АНУ-ын Вашингтон хотод нөгөө хоёр төв нь байдаг юм.
Дэлхийн далайн температур өөрчлөгдсөнөөс энэ өвөл агаарын температур буурч байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тухайлбал хойд америкт цаг агаар нилээд хүйтэрнэ. АНУ-д гэнэт хүйтэрч магадгүй байгаа юм. Хүйтэн өвлийг хуучин ертөнцийн оршин суугчид ч мэдрэх төлөвтэй гэж Росгидромет төвийн захирал Роман Вильфанд ярьж байна.
Баруун европт өнгөрсөн жилийнхээс ч илүү хүйтрэх төлөвтэй. Сэрүүн бүст агаарын температур өнгөрсөн жилийнхээс 3-4 градусаар бага байна. Испани, Газар Дундын тэнгисийн хойд эрэг орчмын орнууд зэрэг өмнөд хэсэгт агаарын температур ноцтой өөрчлөгдөхгүй. Харин Герман, Польш, Францад агаарын температур 2-4 градусаар бага байна.
Сүүлийн жнлүүдэд тэсгим хүйтэн, цасан шуурганаас түр холдоод байсан Оросын иргэд хуучин цагийнх шигээ дулаан хувцасаа базаах хэрэгтэй боллоо. Арванхоёр, нэгдүгээр сард агаарын дундаж температур жилийн өмнөхөөс бага байна. Орос улсын төв хэсэгт термометрийн багана цельсийн 20 хэмээс бага болох үед 10-13 өдөр маш хүйтэн байна. Цас их орж, өдөрт 6 см хүртэл хур тунадас бууж магадгүй гэж Роман Вильфанд ярьж байна:
Энэ өвөл өмнөх жилийнхээс эрс ялгаатай юм. Энэ жилийн өвөл тийм хүйтэн биш ч, өмнөх жилийнхээс нилээд хүйтэн байна. Өнгөрсөн жил гол ус нэгдүгээр сарын 20 хүртэл хөлдөөгүй байсан. Энэ бол жирийн бус үзэгдэл юм. Энэ жил гол тогтсон хугацаандаа хөлдөнө гэж бид таамаглаж байна.
Мөстөлдийн үе эхэлж байна гэж ярих шаардлагүй гэж Росгидромет төвийн мэргэжилтнүүд үзэж байна. Харин ч эсрэгээр зууны дөрөвдүгээр мөчлөгт дэлхийн дундаж температур 0,3 градусаар нэмэгдсэн. Энэ хэмжээ тийм их биш ч, хамгийн гол нь ноцтой хурдан нэмэгдэж байна. Хэрэв агаарын температур цаашид ийм хурдтай нэмэгдэвэл 21 дүгээр зууны төгсгөлд дэлхий дунджаар 2 градусаар дулаарна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>