ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Сергей Иванов ийм байр суурьтай байна. “Роснанотех” концерн Орос улсад нанотехнологийг нэвтрүүлж, эзэмших эрдэм шинжилгээний удирдах төв болно.
Нанотехнологийг эзэмшсэнээр дэлхийд эрдэм шинжилгээ, техникийн хувьсгалын дараагийн алхам эхэлсэн. Тухайлбал жижиг электрон төхөөрөг болон гүйцэтгэх механизм бүтээхэд нанотехнологийг ашиглаж байна. Тиймээс мэдлэгийн энэ салбарыг “нано” гэсэн угтвараар нэрлэжээ. Нано хэмжүүрээр тухайлбал атом, молекулын хэмжигдэхүүнийг хэмждэг. Микромирыг эзэмшсэнээр хүн төрөлхтөний энхийн амьдралд төдийгүй бие биенээ хөнөөх үйлдэлд асар боломж нээж байгаа юм. Нано зэвсэг нь байлдааны ажиллагааны онцлогийг үндсээр нь өөрчлөх бөгөөд дайн дайжин илүү хурдтай, хөнөөлтэй болно. Ийм төрлийн зэвсгийг анх эзэмшсэн орон бусад орон тэр бүр сөрөн зогсох аргагүй цэргийн асар их хүчтэй болох юм.
Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд нано технологийг боловсруулахад асар их хөрөнгө оруулж байна. АНУ-д л гэхэд хувийн бизнесийн байгууллага ийм судалгаа хийдэг. Орос улс үүнээс арай өөр замаар нанотехнологийн үндэсний төсөл боловсруулсан юм. Иргэний салбарт тэргүүн зэргий анхаарал хандуулж байна гэж Орос улсын дээд зэргийн технологи хөгжүүлэх Сангийн захирал Павел Провинцев хэллээ.
Нанотехнологид багийн өндөр амжилт гаргах орнууд ойрын 10 жил өндөр нарийвчлалтай зах зээлд зонхилох байр суурь эзэлнэ. Одоо манайд улсын томоохон корпораци байгуулагдаад байна. Улсын дорвитой хөрөнгө оруулалтаар оюуны, технологийн, аж үйлдвэрийн потенциалыг нэгтгэх асуудлыг шийдэж, амжилтанд хүрэх нь ойлгомжтой гэж Провинцев ярьж байна.
Өнөө үед эрдэмтдийн ярьж байгаа нанотехнологийн боломж нь шинжлэх ухааны зохиомжийг санагдуулж байна. Тухайлбал өөрөө байгаа олж, хамгаалалтгүй газар нэвтэрч, дайсны техникийг устгадаг роботыг хэлж болно. Уран сэтгэмжийн өөр нэг төсөл бол хорхой шиг хэмжээтэй, хүмүүсийг олоод хор цацдаг төхөөрөг юм. Том биш чингэлэгт багтсан 50 мянган механик шавьж хүн төрөлхтнийг тэр чигт нь устгахад хангалттай юм.
Ийм аюултай түвшинд хүрэхэд хараахан болоогүй байна. Алсын хараатай эрдэмтэд нанотехнологийн хөгжил хүн төрөлхтний ёс суртахууныг уландаа гишгих ёсгүй гэж одооноос анхааруулж байна. Эсрэгээр энэ технологи нь хуучин бэрхшээлтэй асуудлыг шийдэхийн оронд шинээр олон бэрхшээл үүсгэж болзошгүй.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>