ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Хангай хэвлэлийн бага хурлыг нээж үг хэллээ.
Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа өнөө үед өсөн дэвжиж байгаад сэтгэл хангалуун хэлмээр байна. Улаанбаатарт одоогийн байдлаар Оросын киноны өдрүүд, харин Москва хотод Улаанбатарын өдрүүд болж байна. Улаанбаатар, Москва хотын хооронд идэвхтэй харилцаа тогтоосноор орос-монголын ерөнхий харилцаанд зохистой нөлөөлж байна. Монгол-Орос дотно андууд. Манай хоёр орон 3,5 км нутгаар хиллэдэг. Энэ хил биднийг хуваах бус манай хоёр орон, ард түмнийг нэгтгэж байна.
Улаанбаатар хотын захиргааны олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Батжаргал Монгол Улсын нийслэлийн хөгжлийн олон талыг талаар дэлгэрэнгүй ярив. Үүнээс гадна тэрээр Москва хотод болох Улаанбаатарын өдрүүдийн хөтөлбөрийг хэвлэлийн бага хуралд оролцогчдод танилцуулав.
Улаанбаатар хотын засаг дарга Цогтын Батбаярын ахалсан албан ёсны төлөөлөгч Москва хотод хүрэлцэн ирлээ. Улаанбаатарын өдрүүдийн хүрээнд тэрээр Москва хотын дарга Юрий Лужковтой уулзана. Тэд хоёр орны нийслэллийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Москва хотынхон, мөн Оросын нийслэлийн зочид өнөөдөр Монгол Улстай танилцах боломжтой. Тухайлбал Сокольникийн үзэсгэлэнгийн танхимд гарах гэрэл зургийн үзэсгэлэнд манай орос анд нөхөд Монгол орны байгаль, ард түмнийх нь ахуй амьдралтай танилцана. Үүнээс гадна Монголын нийслэлийн өдрүүдийн хүрээнд бизнес эрхлэгчдийн уулзалт, монголд үйлдвэрлэсэн барааны үзэсгэлэн ярмаг болно. Москва хотын захиргаа энэ бүх арга хэмжээг зохион байгуулахад 8 сая рубль зарцуулжээ. Хүнс хөдөө аж ахуйн барааны үзэсгэлэн, Улаанбаатар болон Москва хотын бизнес эрхлэгчдийн уулзалт “Сокольники” үзэсгэлэнгийн төвд болно. Москва хотын шилдэг театрт Улаанбаатар хотын өдрүүдийн нээлт, Монголын урлагийн мастеруудын гала концерт болох юм. Айлчлалын төгсгөлийн өдөр Монгол Улсын нийслэлийн албан ёсны төлөөлөгчид Зеленоградскийн засаг захиргааны тойрогт очино. Төлөөлөгчид тус тойргийн даргатай уулзаж, технопаркад зочилно.
Улаанбаатарын өдрүүд Москва хотод 11 дүгээр сарын 8-11-нд үргэлжилнэ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>