Монгол-оросын найрамдлын арга хэмжээ 10 дугаар сарын 11-ээс Монгол Улсын аймаг, нийслэлд болсон юм. Манай радиогийн монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг, тус редакцийн тоймч Ольга Павлович нар 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа сарын ажлын зарим арга хэмжээнд оролцсон юм. 1952 оноос зохион явуулж байгаа монгол-оросын найрамдлын сарын ажил жил бүр агуулга, хэлбэрийн хувьд баяжсаар байгаа тухай Найрамдлын монголын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа Оросын соёл шинжлэх ухааны төвд болсон сарын ажлын нээлтийн үеэр мэдэгдсэн юм. Тэрээр дараах жишээг дурдлаа.
Найрамдлын энэ удаагийн баярын хүрээнд “Оросын дуу хоолой” радио, МОНЦАМЭ агентлагийн орос хэл дээрх хэвлэл “Новости Монголии” сонин, Монгол анд нөхдийн оросын нийгэмлэгтэй хамтран Орос хэлний жилд зохион байгуулсан асуулт, хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд болсон юм. Асуулт хариултын энэ уралдаанд залуучууд бүр хүүхдүүд тэргүүн байр эзэлж, шагнал хүртэснийг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын залуу үе хоёр орны ард түмний найрамдлын өмөг түшиг болж байна.
Найрамдлын 47 дахь удаагийн сарын ажлын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тухай тухайн үед хатагтай Цогзолмаа тэмдэглэж байсан юм. Энэ бүх арга хэмжээ амжилттай болно гэдэгт найдаж байгаагаа мөн тэр хэлж байсан. Монгол, Оросын ард түмний найрамдлын баяр үнэхээр сайхан боллоо гэж өнөөдөр хэлэхээр байна.
Сарын ажлын хүрээнд Москва, Улаанбаатар хот ах дүүгийн барилдлагат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж 10 дугаар сарын 24-27-нд болсон Москва хотын өдрүүд хөтөлбөр агуулга, хэлбэрийн хувьд баялаг байлаа. Москва хотын захиргааны төлөөлөгчид, эстрад бүжгийн “Оросын сэтгэл” ансамбль, Олег Лундстремийн нэрэмжит улсын жаз найрал хөгжмийн хамтлагийн уран бүтээлчид бусад нэр хүндтэй жүжигчдийг Улаанбаатар хотын удирдлага, оршин суугчид халуун дотно хүлээж авсан юм. Москва хотын өдрүүдийн хөтөлбөрт олон уулзалт, тоглолт, концерт, үзэсгэлэн, семинар зохиион байгуулахаар тусгасан байсан. Орост их дээд сургууль төгсөгчдийн бүх үеийнхний уулзалт энэ хөтөлбөрийн гол аргах хэмжээни нэг байлаа. Москва хотын өдрүүдийн үеэр Улаанбаатар хотод угсарсан анхны троллейбус тээврийн үйлчилгээнд гарсан үйл явдал болов. Монгол Улсын нийслэлийн троллейбусны паркийг шинэчлэх хамтарсан төслийн эхлэл энэ байв.
Сарын ажлын хүрээнд 10 дугаар сарын 22-28-нд орос хэл, оросын боловсролын долоо хоногийн арга хэмжээ болсон юм. “Орос хэл 2006-2010 он” улсын зорилтот хөтөлбөрийн хүрээнд Орос хэлний жилд зориулж энэ арга хэмжээг зохион байгууллаа. Долоо хоногийн арга хэмжээний үеэр “Орос хэл, соёл Монгол улсын боловсролын системд” сэдэвт эрдэм шинжилгээ практикийн олон улсын бага хурал боллоо. Орос Улсын Ард түмний найрамдлын их сургуулийн багш нар онол арга зүйн семинар, мөн монголын орос судлаач, орос хэлний багш нарт зориулж мэргэжил дээшлүүлэх курс, мастер ангид хичээл заасан байна. Тэд орос хэл заах онолын талын асуудлаарх лекц уншижээ.
Монгол-оросын сарын ажлын хүрээнд 10 дугаар сарын 22-24-нд Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын жишээн дээр Оросын шинжлэх ухааны өдрүүд болсон юм. Энэ үеэр “Монгол-оросын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хэтийн төлөв болон үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Орос, Монголын харилцааны түүхийн шинэ хандлага, энэ харилцааны орчин үеийн байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын үйл ажиллагааны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ. Энэ арга хэмжээнд орос, монголын 100 гаруй эрдэмтэн оролцсон байна. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын дарга, Оросын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Николай Добрецов Оросын төлөөлөгчдийг ахалсан юм.
Сарын ажлын хүрээнд зохион байгуулсан Оросын киноны өдрүүд маш амжилттай болж өнгөрлөө. Оросын нэрд гарсан жүжигчид монголын үзэгчдэд уран бүтээлээ толилууллаа. Тэдний дунд ЗХУ-ын ардын жүжигчин Зинаида Кириенко, ОХУ-ын ардын жүжигчин Лариса Лужина нар байлаа. Кино өдрүүдийг Монгол Улсын нийслэлд төдийгүй Дархан, Эрдэнэт хотод зохион байгууллаа.
Монгол-Оросын найрамдлын 47 дахь удаагийн сарын ажлын төгсгөлийн арга хэмжээний нэгд оролцсон Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин хэлэхдээ:
Сарын ажлын ач холбогдлыг дүгнэхэд хэцүү юм. Ялалт, хүнд үеийг хамтдаа туулсан хоёр орын ард түмний хэзээ ч нурахгүй сайн хөршийн уламжлалт найрамдалт харилцааны хамгийн жинтэй баталгаа бол энэ юм. Ахмад үеийн найрамдалт харилцааг өнөө үед Монголын залуус үргэлжлүүлж, 21 дүгээр зуунд энэ гайхамшигтай уламжлалт найрамдлыг хадгална гэж найдаж байна.
Монгол Улсын нийслэлд 11 дүгээр сарын 7-нд дууссан Монгол-Оросын найрамдлын 47 дахь сарын ажлын гол арга хэмжээний талаар та бүхэнд хүргэлээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>