Манай дэлхийн малагай хойд туйлын мөс хурдан хайлж байгаад эрдэмтэд түгшиж байна. Арктикийн мөс хайлсан сүүлийн үеийн дээд хэмжээг 2005 оны есдүгээр сард сансараас ажиглаж, бүртгэжээ. Энэ оны 8 дугаар сард мөс хамгийн их хэмжээгээр хайлсан бөгөөд Аркитикийн мөс ирэх 9 сар хүртэл үргэжлэн хайлах төлөвтэй байна.
Орос улсын хойд мөсөн далайн усан доорх эх газрыг судлах “Арктика-2007” аялалын сурвалжлагыг үзсэн телевиз үзэгчид бидэнд хэдийн танил болсон хойд мөсөн далайн хатуу ширүүн уур амьсгалыг харуулсан дүр зураг олж хараагүйд гайхсан байх. Эрдэмтэд 4 км гүнд шумбаж, хөрсний дээж авч, тэнд Оросын далбааг зоох үед хойд туйлд мөнх цэвдэг бус хөлөг онгоцны эргэн тойронд мөсний хэлтэрхий хөвж байсан. Дэлхийн дулаараалтаас болж өнөөдөр хойд мөсөн далай хайлж байгаа гэж Орос улсын эрдэмтэн-цаг уурч Владимир Катцов хэлжээ.
Дэлхийн дулааралтын нэг тод жишээ бол Хойд мөсөн далайн мөсөн талбай багасч байгаа явдал юм. Арктикийн мөсөн хучлага багасах үйл явцын хурдыг 1970-аад оноос ажиглаж байна. Энэ хэмжээ сүүлийн 10 жил 8 орчим хувь байна. Одоо бидний ажиглаж байгаа цаг уурын энэ байдлыг 20 жилийн тэртээ физик-математикийн хүнд загвараар таамагласан билээ. Харин тэнгисийн мөс энэ загварын таамагласнаас ч илүү хурдан хайлж байна гэж Катцов ярилаа.
Хэрэв Хойд мөсөн далайн мөс хайлах хурд өөрчлөгдөхгүй энэ хэвээр байвал хэдэн арван жилийн дараа хойд мөсөн далай зуны улиралд бүрмөсөн хайлах юм. Энэ сайн уу муу юу? Нэг талаас хойд тэнгисийн замаар хөлөг онгоц зорчиход саадгүй болно. Арктикийн усан доорх эх газарын үргэлжлэлд геологийн судалгаа хийхэд хялбар, хямд өртөгтэй болох юм. Олон орон арктикийн усан доорх эх газрын үргэлжлэлийн баялгийг эзэмших бодолтой байгаа билээ. Энэ бүхэн давуу тал юм. Нөгөө талаас энэ нь экологид аюултай юм. Арктикийн мөсөнд жилийн турш нутагладаг цагаан баавгайн тоо толгой эрс цөөрсөн байна. Хамгийн гол нь Хойд мөсөн далай бүрмөсөн хайлахад агаар мандалд цацагдах уур эрс нэмэгдэнэ. Ингэснээр дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгийн уур амьсгал өөрчлөгдөж, хур тунадас нэмэгдэх юм. Сүүлийн жилүүдэд олонтаа ярьж байгаа дэлхийн далайн түвшин нэмэгдэж болзошгүй тухайд байдал бас сайнгүй байна. Мөс шингэн уснаас ч илүү хэмжээтэй. Тэнгисийн мөс хайлснаар далайн усны түвшинг бага зэрэг нэмнэ. Үүнд сэтгэл түгших хэрэггүй гэж эрдэмтэд ярьж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>