Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах хоёр дахь шатны ажил хэрэгжиж эхэллээ. Энэ шатанд атомын реактор, радио химийн лаборатори, цөмийн түлш боловсруулах үйлдвэрийг жагсаалаас гаргана. БНАСАУ оны эцсээр өөрийн цөмийн хөтөлбөрөө танилцуулахаа амлажээ. Америкийн мэргэжилтнүүд БНАСАУ-ын цөмийн гол объектыг жагсаалаас гаргах явцыг ажиглахаар Йонбенд хүрэлцэн иржээ. Америкийн төлөөлөгчид заасан дүүрэгт долоо хоног орчим байна. Дараа нь тэдний оронд шинэ төлөөлөгчид ирнэ. Цөмийн объектыг эргээд босгоход маш төвөгтэй, өндөр өртөгтэй байхаар жагсаалаас гаргана гэж АНУ-ын шинжээчид найдаж байна.
Энэ үйл явц эхэллээ. Хамгийн гол нь энэ ажил зогсолтгүй, хурдтай үргэлжилж, 2007 огны сүүлээр дуусах шаардлагатай юм. Сонирхогч талууд хамтын хүчээр энэ ажлыг урагшлуулбал уг ажлыг хугацаанд нь дуусгах боломжтой. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах хоёр дахь шатны ажлын явцад тохиролцоонд хүрэхийн тулд олон сарын турш ажиллаж, эцэстээ уг тохиролцоог хэрэгжүүлэхээр болсон харилцан ойлголцол, түншүүдийн бүрэн сонирхолыг хадгалах нь чухал. Талуудын хамтын хүчээр энэ ажлыг үргэлжлүүлэх тухай мэдээ өнөөдөр ирсээр байна. БНАСАУ-ын цөмийн объектыг жагсаалаас гаргахад Япон улс мэргэжилтнүүдээ оролцуулахыг үгүйсгэхгүй байна. Одоо эхэлсэн ажлыг санхүүжүүлэх, шинжээчдээ энэ үйл явцад оролцуулах асуудлыг Японы засгийн газар судалж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн сайд Масахико Комура мэдэгдсэн юм. БНАСАУ-ын цөмийн объектыг жагсаалаас гаргах ажлын зарим хэсгийг санхүүжүүлэх үүрэг хүлээхэд Токио зарчмын хувьд бэлэн байгаагт тэрээр ойлгууллаа. Токио, Пхеньяны харилцаанд саад бэрхшээл байсан ч, Япон улс нааштай алхам хийж байгаа нь гарцаагүй. Япон улс хамтын тохиролцоогоо биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Терроризмыг дэмжигч улс орнуудын “хар данснаас” БНАСАУ-ыг хасах асуудлаас болоод америк-хойд солонгосын харилцааг хэвийн болгох чухал асуудал урагш ахихгүй байна. Пхеньян, Вашингтоны харилцааг сайжруулах, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг шийдэхэд дээрх асуудал саад болох учиргүй гэж америкийн дипломат хүрээнийхэн хэлж байгаа ч, энэ асуудал төдийлөн урагш ахихгүй байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа урьдын адил энэ асуудлыг шаардлагатай тохиолдолд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах асуудлыг цаашид үргэлжлүүлэхтэй холбоотойгоор байр сууриа эргэн харах гол дэгээ гэж үзэж байгаа юм. Энэ асуудалд эрүүл ухаанаар хандана гэж найдах л үлдлээ. Үүний тулд хүндэтгэх шалтгаан байгаа.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>