Дэлхийг хамарсан усны хямрал 20 хүрэхгүй жилийн дараа бий болж болзошгүй гэж эрдэмтэд төдийгүй улс төрчид анхааруулж байна. Усыг хайр гамгүй хэрэглэдэг зуршил нь хүний соёл иргэншилд ноцтой нөлөөлнө. Үүний улмаас ойрын үед улс төр-нийгэм болон эдийн засгийн хямралд оруулж болзошгүй юм.
Олон улсын харилцаанд байгаа, мөн цог төдий байгаа хурцадмал байдлыг улс төрчид иш татаж байна. Олон улсын харилцаа хурцдахад нөлөөлсөн бараг бүх шалтгаан байгалийн нөөц, эх үүсвэрийг хуваахаас үүдэлтэй. Төв Азийн улс орнууд Амударь, Сырдарь голын усыг хувааж дөнгөхгүй байгаа юм. Амьд явах нөхцлийг хангаж байгаа чийг Израиль-Палестины хямралд ч, багагүй нөлөөлсөн. Тухайлбал Израилийг цэвэр усаар хангадаг усны ихэнх гүйдэл 1967 онд 6 хоног үргэлжилсэн дайны үеэр булаан эзэлсэн нутаг дэвсгэрээс эх авдаг байна. Египетийн эдийн засаг бараг тэрчигээ Нил мөрнийн уснаас хамаардаг бол, нийт усны 95 хувь нь бусад орны нутгаас эх авдаг байна.
Дэлхийн улс орны усны аюулгүй байдлын тухай мөрөөдөхөөс өөр замгүй гэж Орос улсын нэрд гарсан эрдэмтэд Виктор Данилов-Данильян ярьж байна.
Дэлхийн бөмбөрцөгийн гадаргуу, газрын хэвлийд байгаа асар их усны 3 хүрэхгүй хувь нь цэвэр ус байдаг. Энэ усыг тэгш бус хуваарилсан байдаг тул зарим орон усны нөөцөөр их баян байдаг. Усны нөөцөөр Бразиль нэгдүгээрт, Орос улс 2 дугаар байрт ордог юм. АНУ, Канад, европын зарим орон хангалттай усны нөөцтэй. Дэлхийн бөмбөрцгийн хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа олон оронд ус хангалтгүй байна. Тухайлбал Африкийн ихэнх орон, Ойрх Дорнод тэр аяараа, Хятад, Энэтхэг улсыг дурдаж болно. Тэгэхлээр 2025 онд дэлхийг хамарсан усны хямрал үүснэ гэж Орос улсын шинжээч дүгнэж байна.
Статистикийн тоо баримтаас үзэхэд хөгжингүй орны оршин суугч бүр өдөрт дундажаар 500 литр ус хэрэглэдэг. Үүний зэрэгцээ хөгжиж байгаа оронд өдөр бүр 6000 хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, чанаргүй уснаас үүдэлтэй өвчнөөр өөд болж байна. Нефтээс ялгаатай нь нх хэмжээний усыг нэг бүс нутгаас нөгөөд хоолойгоор дамжуулах нь эдийн засгийн хувьд боломжгүй юм. Ундны цэвэр усыг экспортлох тухай ярьж болно. Одоо литр лонхтой ус литр бензинээс үнэтэй байна. Энэ ч ойлгомжтой бензингүй бол амьд явж болно. Харин усгүй бол амьд явах аргагүй.
Усны хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэг хөдөлмөрийн хуваарь, улс хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан бүх орны ашиг сонирхолыг харгалзсан дэлхийг хамарсан усын аюулгүй байдлын систем байгуулах шаардлагатай байна. Үүнтэй төстэй гэхдээ эрчим хүчний салбарт боловсруулсан төлөвлөгөөг Орос улс сонирхогч талуудад хэдийн танилцуулсан. Усны хямралыг даван туулахад Москва ийм төлөвлөгөө боловсруулах боломжтой. Орос улсад ийм төлөвлөгөө боловсруулах хангалттай эх үүсвэр бий.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>