Орос улсын соёлын дэлхийд алдаршсан “брэнд”-ийн нэг тус ансамблийг голдуу “Моисеевын балет” гэж нэрлэдэг. Янз бүрийн үндэстний ардын бүжгийг жинхэнэ урлагийн түвшинд хүргэснээр тус ансамбль зөвхөн уран сайхны үүрэг гүйцэтгээд зогсохгүй тодрхой хэмжээгээр дипломат үүрэг гүйцэтгэсээр байна. Тус ансамблийн аялан тоглолт “ард түмний эв найрамдал” гэсэн ойлголтыг илэрхий биелүүлж байна. Бүжгийн их мастер хэлэхдээ:
Ард түмний эв найрамадал гэж юу вэ? Энэ нь юуны түрүүнд харилцан бие биенийхээ соёлыг хүндэтгэх, тухайн соёлтой танилцах, харилцан соёлоо таниулахыг хэлнэ. Энэ бүхний урьтал нөхцөл болгон манайх шиг Ансамбль байгуулж, бүтээл, хөтөлбөр болгондоо ард түмний соёлыг хүндэтгэж байгаагаа илтгэж, тус хамтлагийн дэглэсэн бүжиг болгонд тухайн ард түмний соёлын талаарх мэдлэг, халуун сэтгэлээр хандасныг илтгэдэг. Энд ямар ч хуурмаг зүйл байхгүй. Бүгд чин сэтгэлээс урган гарч, хүмүүст хүрдэг.
Ертөнц энэ чин сэтгэлийг мэдэрч, түүгээр бахархаж байсан. Гадаадын хэвлэлд гарсан зарим нийтлэлээс иш татвал. “Ардын урлагт дөхөж очих бүтээлийг бид урь хэзээ ч хараагүй” гэж Германы сонинд бичжээ. “Моисеевын үлгэрийн бүжгэн жүжиг дээд зэргийг гайхамшигтай бүтээл”. “Бүх орон энэ хамтлагийг аялан тоглолтыг хүсэн хүлээдэг” гэж францын сэтгүүлчид өгүүлжээ. Моисеевийн ансамблийн анхны тоглолтод үзэгчид алга нижигнүүлэн ташиж, уухайлан хашгирч хаа сайгүй хөлхилдөж байсан. Концертын үеэр төрсөн сэтгэгдэл зүрх сэтгэлийг эзэмддэг гэж америкийн шүүмжлэгчид хэлсэн байдаг.
Игорь Моисеев олон улсын тоолж баршгүй олон шагнал хүртсэний дотор ЮНЕСКО-ийн нэр хүндтэй Моцартын одон, Монгол Улсын Алтан гадас одонгоор тус тус шагнуулсан юм. Тэрээр Урлагийн хэд хэдэн академийн хүндэт гишүүн билээ. Игорь Моисеев болон түүний ансамблийн амжилтын албан бус онцлогийн талаарх сонирхолтой баримтаас дурдвал: “Партизанууд” бүжгийн номерыг бахдан үзсэн Парис хотын дэгжин эмэгтэйчүүд тус ансамблийн аялан тоглолтын дараа бүжигчдийн өмссөн улаан гутал, Украин үндэстний малгайгаар гоёх болжээ. “Моисеевын балет” дэлхийн бөмбөрцөгийг хоёр ч удаа тойрч, аялан тогложээ. Тэд 60 оронд, заримд нь хэд хэдэн удаа концертоо тавьсан юм.
Нүд гялбам хурц амьдарсан Игорь Моисеев 100 гаруй жилийнхээ босгон дээр хэлэхдээ: “Хүн өөрийн замаа олж чадвал тэр эрхэм дээд аз жаргал гэж би боддог”. Байгалаас юу хийхийг минь зааж өгсөн тэр л зүйлийг хийж ирсэн болохоор би их аз жаргалтай хүн. Тиймээс баяр цэнгэл, уран бүтээлийн баяр амьдралын туршид минь дагаж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>