Foto http://www.day.kiev.uaНэрийг нь дурдахад л сайхан сэтгэгдэл төрдөг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн нэг нь Анатолий Дмитриевич Папанов юм. Өнөөдөр 10 дугаар сарын 31-нд түүний 85 насны ой тохиож байна. Орос улсад төдийгүй дэлхийн олон оронд тухайлбал Монгол улсад түүнийг хүүхэд, хөгшидгүй мэддэг байсан. Тэрээр “Ну Погоди!” хүүхэлдэйн киноны чонын дууг оруулсан төдийгүй түүний бүтээсэн олон дүр хэнийг ч сэтгэл дундуур үлдээх аргагүй юм. Энэ гайхамшигтай урлагийн мастерыг Монголтой холбож байгаа бас нэг утас байна. Монголын охид, залуус 20 жилийн тэртээ түүний удирдлаган дор Улсын театр урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн юм. Москвад ийм мэргэжлээр сурсан гадаадын анхны баг бол тэд байсан. Тэдний нэг одоо Орос улсын театрын урлагийн академийн аспирант Батнасангийн Сүх манай нэвтрүүлгт зочноор оролцож байна. Манай сурвалжлагч Александр Жуков түүнтэй ярилцаж, нэвтрүүлгийн эхэнд өөрийнхөө тухай ярихыг хүссэн юм.

<сонсох>