Foto http://www.bcetyt.ruХабаровск хотод “Путина-Амур-2007” ажиллагааны дүнг гаргалаа. Хабаровскийн хязгаар, Еврейн автономит мужийг хариуцдаг ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газар, цагдаа, хүчний болон хяналтын бусад байгууллагатай хамтран хил орчмын Амар, Уссури мөрөнд 2007 оны 5-р сарын 15-аас 10 дугаар сарын 15-нд дээрх ажиллагааг явуулжээ. Орос улсын хилийн цэргийнхнээс гадна Хятадын Хэйлунзян мужийн цэргийн тойргийн хилчид “Путин-Амар-2007” ажиллагаанд оролцсон байна. Орос улсын хилийг зөрчих, хууль бусаар яргай, хулд загас барьж байгаа загасчдыг саатуулахад дээрх ажиллагаа чиглэжээ. Хабаровскийн хязгаар, Еврейн автономит нутгийг хариуцдаг ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газрын орлогч дарга Валерий Резниченко “Путин-Амар-2007” ажиллагааны талаар ийнхүү ярьж байна: «Дээрх ажиллагааг явуулах үеэр Амар, Уссури мөрөнд хууль бусаар загас барьж байсан Хятад загасчдаас 120 гаруй км тор, загас агнуурын хэрэгсэл хураасан. Сарын хугацаанд улсын хил зөрчсөн 40 орчим хятад загасчныг саатуулсан байна. Хил зөрчсөн 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ жил хулд загас сүргээрээ явж байсан учраас зөрчил илрүүлэх ажиллагааны эхэн үед манай нутаг дэвсгэрт загас агнуурын онгоц орж ирэх оролдлого их гарсан байна. БНХАУ-ын иргэд улсын хил зөрчиж байгаа явдлыг таслан зогсоох энэ ажиллагаанд Хятадын хилийн цэргийнхэн төдийгүй загас агнуурын шалгалтын газар, гацааны засаг захиргааны төлөөлөгчид, хил орчмын нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнууд анх удаа оролцсон юм. БНХАУ энэ жил хууль бусаар загас агнаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэл явуулж байна. Амар, Уссури мөрөнд хууль бусаар загас агнаж буй хятад иргэдийн тоо 10 дугаар сарын 1-ээс хойш эрс багассан байна. Хятад улсад бүрэнхий цагаар аж ахуйн ажиллагаа явуулахыг хязгаарлах хууль үйлчилж эхэлжээ. Хятадад Загас агнуурын шалгалтын газар загасчдыг бүртгэж, орон нутгийн гацааны засаг захиргаа загас барих зөвшөөрөл олгодог байна. Хятадын хил хамгаалагчид хууль, хуулийн зөрчлийг хариуцдаг. Хууль бусаар загас агнах үйлдлийг илрүүлэх ажиллагааны үеэр Алс дорнодын холбооны тойргийг хариуцсан ОХУ-ын Холбооны Аюулаас хамгаалах албаны бүс нутгийн хилийн удирдах газрын удирдлагууд Хэйлунзян мужийн цэргийн тойрог, орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн удирдлагатай уулзсан гэж Валерий Резниченко ярьжээ. Хууль бус загасчдаас хураан авсан 30 орчим завийг Фуюань хотын төв талбайд тавьж, дараа нь бульдозероор сүйтгэсэн байна. Хятадын тал хууль зөрчигчидийн эсрэг хатуу арга хэмжээ авч байна гэж Хабаровскийн хязгаар, Европын автономит мужийг хариуцдаг ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газрын орлогч дарга Резниченко ярилаа. Тэр хэлэхдээ: «Загас агнуурын хууль зөрчсөн хүмүүст Хятадын тал нилээд өндөр торгууль ногдуулдаг байна. Хятад загасчдаас загас барих хэрэгслийг нь хураан авч байна. Хууль зөрчигчдийг саатуулах үеэр тэд эсэргүүцэл үзүүлбэл Орос улсын хилчид оросын хуулийг тэдний эсрэг эрүүгийг хэрэг үүсгэдэг байна. Саатуулагдсан хүмүүс Орос улсын усан хилийг санамсаргүй зөрчсөнөө хүлээвэл хятадын талд шилжүүлдэг аж. Фуюань хотод загасчдын завийг сүйтгэсэн шиг загас агнуурын хэрэгслийг хураан авах буюу устгадаг аж. Хил зөрчиж, саатуулагдсан хүмүүсийг Хэйлунзянь мужид оршин суух эрхийг нь хасч, Хятадын алслагдсан газар нутаг заадаг байна. Хятадад Амар, Уссури мөрөнг “загасны гол” гэж нэрлэдэг ажээ. Бүрэнхий цагаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлэхийг хязгаарлах тухай хууль үйлчлэхээс өмнө Хятадын загас агнуурын 100-200 завь байнга улсын хил зөрчиж байжээ. Энэ хугацаанд буюу 10 дугаар сарын 1 хүртэл 9 хүнийг саатуулж, Орос улсын хил зөрчлийн тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд Оросын хилчдийн өөдөөс зэвсэгт эсэргүүцэл үзүүлжээ. Хил зөрчсөн бүх хүнд бид эрүүгийн хэрэг үүсгэдэггүй, олонхийг нь Хятадын талд хүлээлгэн өгдөг. Бид Хятадын талтай хамтран “Путин-Амар-2007” төстэй тусгай ажиллагаа явуулдаг. Бидний авч буй арга хэмжээнээс нааштай үр дүн гарч байгаа гэдэгт би итгэлтэй байна гэж Хабаровскийн хязгаар, Европын автономит нутгийг хариуцдаг ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газрын орлогч дарга Резниченко ярилаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>