Орос улсын иргэний болон цэргийн нисэх онгоц үйлдвэрлэлд тус компани тэргүүлэх байр суурь эзэлж байгаа юм. Өнөө үед “Туполев” компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл иргэний нисэх хүчин юм. Орост хамгийн эртнийх болох энэ нэрд гарсан зохион бүтээх товчоог гарамгай нисэх онгоц зохион бүтээгч Андрей Туполев үүсгэн байгуулж, олон жил толгойлсон юм. Туполевын зохион бүтээх товчоонд л үргэлж төмөр, турбо хөдөлгүүртэй, мөн дуунаас хурдан оросын анхны иргэний нисэх онгоцыг бүтээсэн билээ. Орос улсын бараг бүх загварын иргэний нисэх онгоцыг энд үйлдвэрлэдэг. Иргэний нисэх хүчний хөгжлийн шинэ чиглэлийн хүрээнд тус компани Ту-204 өөрийн бааз нисэх онгоцоо шинэчилж байна. Дунд зайны Ту-204-СМ нисэх онгоц асар их сонирхол татаж байна гэж “Туполев” хувьцаат компанийн ерөнхийлөгч Игорь Шевчук ярьж байна: “Ту-204 нисэх онгоцны эрс шинэчилсэн хувилбар нь Ту-204 СМ нисэх онгоц байх юм. Нисэх онгоцны мотор, тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Тухайлбал нисэх багт зөвхөн 2 хүнтэй, бүхээгт англиар яриах тоног төхөөрөмж суурилуулсан, мөн бусад тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Энэ нь одоо нислэгийн паркад байгаа Ту-204 нисэх онгоц, мөн тэр чигтээ шинэ үеийн 21 дүгээр зууны МС-21 нисэх онгоцны завсрын нисэх онгоц юм гэлээ. Шинэ нисэх онгоц 5000 км зайд нисдэг. Уг нисэх онгоц Францын “Снекма” мөн америкийн “Женерал Электрик” компанийн хамтран үйлдвэрлэсэн хөдөлгүүртэйгээс гадна Евро хяналт, ИКАО байгууллагын шаардлагыг хангахад зориулсан шинэчилсэн тоног төхөөрөмжийг онгоцны бүхээгт суурилуулжээ. Тус компани 2010-2012 онд Ту-204 нисэх онгоцны хурдны далавчтай шинэ нисэх онгоц бүтээхээр төлөвлөж байна. Шинэ загварын нисэх онгоцуудад зохиомжийн материал гол төлөв ашиглана. Богино зайны нисэх онгоцны паркад Ту-134 нисэх онгоцны оронд материал судлал, зохион бүтээх, аэродинамикийн салбарт оросын шинэ бүтээлд түшиглэн хийсэн Ту-334 нисэх онгоц бүтээнэ. Энэ нисэх онгоц ашиглалтын зардлыг хэмнэж, нислэгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Нисэх онгоц агаарын ямар ч зам, цаг агаарын хүнд нөхцөлд тухайлбал зүг чиггүй газар нислэг үйлдэх чадалтай навигацийн болон уран нислэг үйлдэх төгс төхөөргөөр тоноглосон юм. Ролс-Ройсийн хөдөлгүүртэй Ту-204-120 нисэх онгоцыг тээврийн нисэх хүчинд экспортлох хэтийн төлөв их байна. Орос улс, БНХАУ нисэх онгоцны гэрчилгээг олгосон. Нисэх онгоцыг энэ жил Хятадад нийлүүлнэ. Тус компанийн ирээдүй шингэн устөрөгч, шингэрүүлсэн байгалийн хий зэрэг түлшээр ажилладаг нисэх онгоц бүтээх зэрэг хэтийн төлөвийн чиглэлтэй холбоотой гэж “Туполев” компанийн удирдлага мэдэгдэж байна. Ту-204 болон Ту-155 нисэх онгоцны туршилтын дүнд бүтээсэн Ту-334 зэрэг бүх загварын нисэх онгоцыг байгалийн шингэн хийгээр ажилладаг болгох ажил өрнөж байна. Шингэрүүлсэн хий ашигласнаар агаарт цацагдаж байгаа хортой бодисын хэмжээ багасч, түлшийг хоёр дахин хэмнэнэ. Цэргийн нисэх хүчний тухайд “Туполев” компани НАТО-ийн ангилалаар “Баавгай” гэж нэрлэсэн “Ту-95” тив хоорондын хүчирхэг пуужин тээгч нисэх онгоц бүтээсэн юм. Энэ загварын болон бусад алсын зайны болон стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Орос улсын цөмийн үйл ажиллагааг хазаарлах гурван хүчний нэг бөгөөд эх орны цэргийн агаарын хүчний зэвсэглэлд байгаа юм. “Туполев” компани цэргийн нисэх хүчний салбарт нисэгчгүй тагнуулын цогцолбор бүтээхээр ажиллаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>