Foto http://www.krugosvet.ruГовь төдийгүй төв Азийн бусад орны нутаг дэвсэг улам их цөлжиж байгаа шалтгааныг тэд тогтоох бодолтой байна. Улаанбаатар хотод болсон “Орос Улсын шинжлэх ухааны өдрүүд” арга хэмжээний үеэр эрдэмтэд энэ асуудлыг хэлэлцжээ. Монгол-оросын найрамдлын 47 дахь сарын ажлын хүрээнд Улаанбаатар хотод оросын шинжлэх ухааны өдрүүд арга хэмжээг зохион байгууллаа. Орос улсын шинжлэх ухаан академийн Сибирь дэх салбарын тэргүүлэх эрдэмтэд Монгол Улсын нийслэлд хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр энэ арга хэмжээнд оролцогч эрдэмтдэд мэндчилгээ дэвшүүлсэн захидал илгээж, Монгол Улсын шинжлэх ухааны академийн тэргүүн Чадраа Сибирийн эрдэмтдийг бүх дэлхийн шинжлэх ухааны сэтгэлгээний төв гэж нэрлэжээ. Сибирээс академич, профессор, шинжлэх ухааны доктор зэрэг нэр хүндтэй хүмүүс энэ арга хэмжээнд оролцсон байна. Тэдний олонх нь энд хэд хэдэн удаа ирж байжээ. Орос улсын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбар байгуулагдсан цагаас Монгол Улсын шинжлэх ухааны академи хамтран ажиллаж байгаа юм. Сибирийн эрдэмтийн хүч чадалд түшиглэн Монголын шинжлэх ухааны сургуулийн суурийг тавьжээ. Энэ харилцаа үрглжилсээр л байна. Төв Ази цөлжиж байгаа асуудлыг ойрын үед хамгийн түрүүнд хамтран шийдвэрлэх шаардалгатай байгаа юм. Монгол, Пакистан, Хятад зэрэг оронд цөлжиж байгаа нутаг дэвсгэр улам их нэмэгдэж байна. НҮБ энэ асуудлыг анхааралдаа авчээ. Монгол, Сибирийн эрдэмтэд энэ жил цөлжиж буй газар нутгийн урьдчилсан дүнг гаргасан байна. Эрдэмтэд ирэх жил цөлжиж буй газар нутагт өргөн хүрээтэй аялахаар төлөвлөжээ. Сибирийн зочид Монголын ажил нэгт анд нөхөддөө ганзага хоосон ирсэнгүй. Тэд 300 ширхэг ном бүхий бяцхан номын санг Монгол анд нартаа бэлэглэжээ. Хүмүүнлэг, түүх, геологи, физик, хими, биологи зэрэг шинжлэх ухааны салбарт Оросын сүүлийн үеийн эрдэмтийн хийсэн бүтээл байна. Монголын талд ийм бэлэг их чухал байгаа юм. Шинжлэх ухааны академид өөрийн ном байхгүй аж. Сибирийн эрдэмтэд ном солилцохоо амласан байна. Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны харилцааны тэргүүн зэргийн зорилт билээ. Эрдэмтдийн хамтын амжилт нь эдийн засгийг судлах, хөдөө аж ахуйд шинийг нэвтрүүлэх зэрэг хавсарга шинжтэй байна гэж Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин хэлсэн юм. Орос, Монголын академийн хамтын ажиллагаа нь эрдэмтэдэд төдийгүй хоёр орны иргэдэд үр ашгаа өгч байна гэж тэр хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>