АНУ-ын Ираны талаар нэг талын хоригийг чангалахыг Москва эсэргүүцэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Тегеранд богино хугацаагаар айлчлахдаа ийнхүү мэдэгджээ. Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авах Вашингтоны төлөвлөгөөг Орос улсын Гадаад хэргийн сайд хэлсэн нь ойлгомжтой юм. Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд ийм арга хэмжээ авч байгаа тухай америкийн улс төрчид үзэж байна. Европын Холбооны зүгээс Тегеранд бие даасан хориг арга хэмжээ авах бодолтой байгаа Их Британи энэ асуудлаар АНУ-тай нэг байр суурьтай байгаа юм. Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны талаар гаргасан шийдвэрийг хатуу мөрдөж, хамтын үйл ажиллагааг дагана гэж Сергей Лавров Ираны нийслэлд байхдаа мэдэгдсэн байна. Ираны талаар авч байгаа нэг талыг барьсан арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж Орос улсын сайд мэдэгдсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээг арилгах бүх асуудлыг тодруулахад МАГАТЭ-тай илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй болохыг Ираны тал мэдэгдсэн гэж Сергей Лавров хэлсэн юм. Иран энхийн зорилгоор атомын эрчим хүч ашиглаж байгаа итгэлийг сэргээхэд энэ асуудлыг нэн даруй эцэс болгох шаардлагатай гэж тэр онцлон тэмдэглэсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр Ираны удирдагчтай хийсэн яриа хэлэлцээ үр дүнтэй болсон бөгөөд тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой төвөгтэй асуудлыг хэлэлцэхээс үл зайлсхийж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэжээ. Сергей Лавров хэлэхдээ: «Ийм арга замаар бид МАГАТЭ болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн үндсэн дээр шударга шийдвэр гаргана. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдэх үйл явцад оролцож байгаа зургаан тал, АНУ болон Хятад, европын орнуудын ажил нэгт нөхдүүдтэй энэ асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэлээ. Орос улс болон Ираны хооронд өчигдөр болсон яриа хэлэлцээ саяхан НҮБ-ын байранд болсон хэлэлцүүлэг таатай болоход нөлөөлсөн гэж олон мэргэжилтнүүд ярьж байна. МАГАТЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед аль-Барадеи хэлэхдээ Иран тус агентлагт нэмэлт мэдээлэл өгч, шинжээчдийг нь цөмийн объектод нэвтрүүлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг дайсагнах бус дипломат шугамаар шийдэхийг МАГАТЭ-ийн тэргүүн өмнө нь олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байсан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>