Foto http://www.blagos.ruХэлэмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан хүмүүсийн булш, хөшөөнд өнөөдөр олон орос хүн амьд цэцэг, амь үрэгдэгсдийг хүндэтгэх лаа асааж, олон жил хадгалснаас шаргалтсан гэрэл зураг, захидал зэргийг авчирч байна. Сталины дэглэмийн үеэр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 10-р сарын 30-нд орон даяар тэмдэглэж байна. Орос улсын бараг өрх бүр хэлмэгдүүлэлтэд өртжээ. Коммунист дэглэм нуран унасны дараа 1990-ээд оны эхээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм. Зөвлөлт засгийн үед улс төрийн шалтгаанаар олон сая хүн хэлмэдсэн байна. Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн тоог нарийн гаргаж чадаагүй. 1937-1938 онд хэлмэгдүүлэлтийн ид үед сая гаруй хүнийг шүүж, тал хувийг нь буудан хороожээ. Хүн амын бүх давхаргын төлөөлөгчид, үндэс угсаагаар нь мөрдөн мөшгиж, бүхэл бүтэн ард түмэн улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн юм. Лам хувраг, тариачин, сэхээтнүүд энэ хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг сталины хорих ангид илгээсэн юм. Фашизмын эсрэг дайны эхэн үед асар их хор хохирол амссан шалтгаан энэ байсан юм. Сталиныг өөд болсны дараа 1954 онд зөвлөлтийн үед улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгажээ. Цагаатгалын ажлыг 1960-аад онд зогсоож, 20 жилийн дараа сэргээсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жилийн өмнө засгийн газрын хуралдааны үеэр хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг цагаатгах хууль эрхийн байгууллагын ажилд тусламж үзүүлэх үүрэг өгсөн юм. «Засгийн газрын бүх гишүүн энэ хэлмэгдүүлэлтийн үеийг үл мартаж, хүн бүр энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна» гэж В.Путин хэлсэн юм. Ганц ч хүн хэл сураггүй хоцорч, хэлмэгдсэн ганц ч хүнийг цагаатгалгүй орхихгүй байхад бүхий л зүйлийг хийх хэрэгтэй. Ард түмэн хэлмэгдүүлэлтийг ямагт дурсаж, өнгөрсөн үед болсон энэ үйлдлийг өнөө үед, ирээдүйд давтах бодол хэнд ч төрөхгүй байх үүднээс энэ бүх ажлыг хийх шаардлагатай байна гэж ерөнхийлөгч хэлсэн юм. Орос улсад иргэний нийгэм хүчирхэгжиж, ардчилсан байгууллага бий болж, үр ашигтай ажиллаж байгаа болохоор төр засгийн түвшинд улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэж Олон нийтийн тэнхимийн гишүүн, хүний эрхийг хамгаалах Москва хотын товчооны захирал Александр Брод улс төрийн хэлмэгдэсдийн өдөрийг тэмдэглэхийн өмнө хэлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>