Foto http://www.krg54.ruПушкины нэрэмжит орос хэлний Москвагийн улсын их сургуулийн 40 жилийн ой 2007 онд буюу энэ жил тохиож байна. Тус их сургуулийн үүсгэн байгуулсан Орос хэл, уран зохиолын багш нарын олон улсын холбоо 40 жилийнхээ ойг мөн энэ жил тэмдэглэнэ. Орос хэл, оросын соёлыг дэлхийд таниулахын тулд Москвагийн их сургуулийн нэг хэлтсийг анх 1967 онд их сургууль болгосон юм. Энэ их сургуулийн багш, эрдэмтийн хүчээр 40 жилийн хугацаанд орос хэлний олон улсын 11 олимпиад зохион байгуулсан юм. Тус их сургуулийн янз бүрийн факультетийг сүүлийн таван жилд 82 орны 14 мянган хүн төгсчээ. Энд гадаадын хэл бичиг-орос судлаач, орос хэлний багш нарыг бэлтгэдэг. Үүнээс гадна орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй олон орны оюутнууд тус их сургуульд дадлага хийдэг байна. Манай сургууль бараг бүх оронтой харилцаа тогтоосон гэж ПНОХМУИС-ийн ректор Юрий Прохоров ярьж байна. Үүнээс гадна шууд гэрээнд тулгуурлан 45 орны 100 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж байгаа. Их сургуулийн эрдэмтэн, багш нар сурах бичиг, арга зүйн гарын авлага боловсруулж, гадаадын аспирант, оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байна. Олон улсын орос хэлний жил бол бидний хувьд томоохон арга хэмжээ гэж их сургуулийн ректор Юрий Прохоров ярив. Манай холбооны улс, олон үндэстний улсуудыг орос хэл нэгтгэж байгааг цохон тэмдэглэмээр байна гэж тэр хэллээ. Тэр тэмдэглэхдээ:”Манай Холбооны улс асар уудам, олон хэлтэй, янз бүрийн соёлын ертөнцөөс бүрддэг, эдгээрийг хамгийн гол нь хэл нэгтгэж байна. Орос улсын соёлын онцлог, манай ард түмний ёс суртахууны үнэт зүйлийг хадгалахад хэл тус болж байна гэж Юрий Прохоров ярив. Боловсролын үйл явцад эдийн засаг, шинэ технолгийн мэдлэг нэгдүгээр байрт орж байгаа орчин үед хүмүүнлэгийн боловсролын үнэ цэнэ гээгдэх бус эсргээр өсөн нэмэгдэж байгаа гэдэгт Ю.Прохоров итгэлтэй байна. Ялангуяа хэлний мэдлэгийн тухайд. Орос хэл, Орос Улсын соёлын баялаг өв нь боловсрол эзэмших болон харилцахад найдвартай хэрэгслийн суурь болж байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>