Манай радио өнөөдөр ойн өдрөө тэмдэглэж байна. “Оросын дуу хоолой” радиогийн дуудлагын дохиог гадаадынхан бүр 1929 оны 10 дугаар сарын 29-нд анх сонссон билээ. Тухайн үед манай радио анх герман хэлээр дараа нь англи, франц хэлээр нэвтрүүлгээ цацах болсон. “Оросын дуу хоолой” радиогийн түүх ийнхүү эхэлсэн юм. Манай радио байгуулагдсанаас хойш хэдэн жилийн дараа “Би-Би-Си” олон улсын хоёр дахь радио, мөн хэдэн жилийн дараа “Америкийн дуу хоолой” радио нэвтрүүлгээ цацжээ. Өнөө үед “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг бүх тивд сонсох боломжтой. Бид дэлхий даяар нэвтрүүлгээ цацаж байгаа гэж бүрэн хариуцлагатай хэлэх боломжтой юм. Дотоодод болон дэлхийн улс оронд болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг манай радио өдөр бүр 33 хэлээр сая орчим сонсогчдод хүргэж байна. Өнөөгийн байдлаар манай радио компани хамгийн нэр хүндтэй радиогийн нэг болжээ. Тухайлбал Би-Би-Си, “Америкийн дуу хоолой” радио зэрэг дэлхийд тэргүүлж байгаа гурван радио компанийн нэг нь манай радио юм. “Оросын дуу хоолой” радио нь эх орны манлайлагч радио төдийгүй, ирээдүйн радиотой холбоотой оросын тоот радио нэвтрүүлгийг үндэслэсэн байна. Манай радио 2003 оноос европын орнуудад өдөр бүр тоот стандартаар нэвтрүүлгээ цацаж байгаа юм. Саяхнаас Хятадын нутагт тоот стандартаар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Манай радио өнөөгийн байдлаар орчин үеийн мультимедиа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод байна. Бид радиогоос гадна интернетээр нэвтрүүлгээ дамжуулаад 10 гаруй жилийн нүүр үзэж байна. “Оросын дуу хоолой” радио саяхан ер бусын өргөн хүрээтэй төсөлд оролцсон юм. Английн “Дэйли Телеаграф” болон америкийн “Вашингтон Пост”, мөн Энэтхэгийн “Таймс оф Индиа” зэрэг томоохон сонины уншигчид одооноос манай радиогийн мэдээ материалтай танилцах боломжтой боллоо. Манай радио сүүлийн хоёр жил Балтын тэнгисийн орнууд, ТУХН-ийн улсуудын сонсогчдыг татахад ихээхэн анхаарал хандуулав. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орны орос хэлээр ярьдаг хүн амыг дэмжих үүднээс “ТУХН-ийн улсууд” нэртэй радио сувгийг 2000 онд нээсэн юм. “Оросын дуу хоолой” радио өнөөгийн байдлаар хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүх бүгд найрамдах улсад нэвтрүүлгээ орос хэлээр цацаж байна. Ойрын ирээдүйд ТУХН-ийн улсууд, Балтын тэнгисийн оронд эх хэлээр нь нэвтрүүлгээ дамжуулахаар төлөвлөж байгаа. “Оросын дуу хоолой” радиогийн “ТУХН-ийн улсууд” радио сувгийн ерөнхий редакторын орлогч Олег Кулинич ярихдаа : «Энэ саналыг маш их нааштай хүлээж авна гэж бид санаагүй болохыг тэмдэглэх хэрэгтэй. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орны залуу үе орос хэл мэдэхгүй ч гэсэн гэр бүлийнхээ уламжлал, итгэл үнэмшлийн хүчээр Орос орныг хүндэлж, энэ орны талаар улам ихийг мэдэхийг хүсч байна гэлээ. “Оросын дуу хоолой” радио сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ уламжлал, хэв загвараа хадгалж чадсанд радио сонсогчид нь өндөр үнэлдэг юм. Өнөөгийн байдлаар манай радио 400 гаруй радио нэвтрүүлгээр орчин үеийн Орос улсын амьдрал, түүх, соёл, гадаад болон дотоодын улс төрийн байдлын тухай өгүүлж байна. Олон улсын тулгамдсан асуудлаарх Орос улсын байр суурь, манай орны амьдралын талаар мэдээлэл авахад “Оросын дуу хоолой” радиог дэлхийн 160 орны сонсогчид шуурхай, ардчилсан, бодитой суваг гэж үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>