Манай радиогийн монгол хэлний редакцийн төлөөлөгчид 10 дугаар сарын дундуур Монгол Улсад очсон юм. Тус хэлтсийн дарга Алексей Сюннерберг анх удаа тус улсад очсон юм. Тэрээр өнөөдөр радио сонсогчидтой өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна.
Алексей Сюннерберг: «Өнөө хир сонсож, уншиж, гэрэл зургийн үзэсгэлэн кино дэлгэцнээс харж байсан тэр орныг өөрийн нүдээр харсандаа баяртай байна. Миний харсан болгон мартахын аргагүй сэтгэгдэл төрүүлсэн. Хүмүүс, газар нутаг гээд…Улаанбаатар хотын дүр төрх өөрчлөгдсөн нь их сэтгэгдэл төрүүлсэн. Шинэ барилга, байшин архитектурын шийдлээрээ ялгарч байсан. АНУ-ын Эрх чөлөөний хөшөө, Францын Эйфелийн цамхагийн адилаар Монгол Улсын бэлэг тэмдэг болох Чингис хааны хөшөө их сайхан санагдсан. Гудамжинд тийм их машин байна гэж бодоогүй. Москвагийн машин замд болдог түгжрэлээс арай урт машины түгжрэлд орж байсан. 1990-ээд онд монголчууд оросуудад хүйтэн хандах болсон тухай сонссон ч, Биднийг Монгол Улсад маш найрсаг угтсан нь миний хувьд гэнэтийн зүйл биш байлаа. Үнэн хэрэг дээрээ хиймэл бүхнийг бодит байдлын салхи хөөн арилгажээ. Миний бие 1952 оноос уламжлал болгон явуулж байгаа монгол-оросын найрамдлын сарын аяны өдөр Монгол Улсад айлчилсан нь хамгийн таатай байна. Надтай хамт Монголд ирсэн “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд сарын аяны нээлтийг сурвалжилж, тэр өдөртөө Москвагаас радиогоор нэвтрүүлсэн юм. Сарын аяны хөтөлбөрийг олон хүн сонсож, хойд хөршөө сонирходог, Орос улстай хуучин харилцаагаа өргөжүүлж, шинээр тогтоох, хамтын ажиллагааны харилцан ашигтай салбар нээх хүсэлтэй асар их оршин суугч байгааг мэдэрлээ. МОНЦАМЭ агентлагийн захирал Ариунболд, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн захирал Пүрэвдаш, “Монголын дуу хоолой” радиогийн захирал Нарантуяа, Монголын найрамдлын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа нар манай төлөөлөгчдийг хүлээн авч, уулзахдаа Орос улсын холбогдох байгууллагатай цаашид харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлээр дамжуулдаг нэвтрүүлгийг дээрх хүмүүс өндөр үнэлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ньч чухал болохыг тэмдэглэсэн юм. Орос хэлээр Улаанбаатарт бэлтгэсэн нэвтрүүлгийг “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулах гэрээг “Оросын дуу хоолой” радиотой саяхан байгуулсан нь ихээхэн чухал ач холбогдолтой болохыг Монголын радиогийн удирдлага онцлон тэмдэглэж байна. Москвагаас дамжуулж байгаа монгол хэл дээрх нэвтрүүлгийг Монголын үндэсний радиогоор хэдийн дамжуулж байгаа билээ. МОНЦАМЭ агентлагийн орос хэлээр гардаг хэвлэл “Новости Монголии” сонины редакцийн хамт олны урилгаар бид Монгол Улсад ирсэн юм. Монгол-Оросын харилцаа, улс орны амьдралд болж байгаа чухал үйл явдлыг сониныхоо хуудаснаа бодитой, өргөн хүрээтэй нийтэлдэг тус сонины ажилтнуудтай танилцахад таатай байлаа. МОНЦАМЭ агентлагийн вэб хуудас шинэчлэгдсэний дараа “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудсын баннер тавих, мөн дэлхийн 33 хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудсанд МОНЦАМЭ агентлагийн вэб хуудсын баннерийг тавихаар тус агентлагийн захиралтай бид тохиролсон юм. Интернет хэрэглэгчид нэг вэб хуудсаас нөгөөд хурдан шилжиж, их мэдээлэл хүлээн авах боломжтой болно.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг орос хэлний жил болгон зарласан юм. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний хэлтэс 1 дүгээр сарын эхээр “Орос хэл Монгол Улсад” асуулт хариултын уралдаан зарласан юм. Асуулт, хариултын уралдааныг зохион байгуулахад Монгол анд нарын оросын нийгэмлэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МОНЦАМЭ агентлагийн орос хэл дээрх хэвлэл “Новости Монголии” сонин бидэндтэй түншилсэн юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Базовый элемент”, “Зарубежстрой” оросын компаниуд уралдааныг ивээн тэргэхэд тусалсан билээ. Асуулт, хариултын уралдааны дүн, уралдаанд түрүүлсэн хүмүүсийн нэрс, шагнал гардуулах ёслол хаана, хэзээ болох тухай “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлэг, “Новости Монголии” сонинд мэдээлсэн байгаа. Шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд болсон бөгөөд ёслолд оролцох бүх хүнд Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорины өмнөөс урилга илгээсэн юм. Бид энэ шагналыг гардуулахаар Монгол Улсад ирсэн бөгөөд асуулт, хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүстэй уулзаж, шагнал гардуулахад баяртай байлаа. Уралдаанд түрүүлсэн хүмүүсийн дунд дунд эргэм насны хүмүүсээс гадна залуучууд байсныг харахад таатай байсан юм. Уралдаанд түрүүлсэн залуусын нэг Уламбаяр л шагнал гардуулах ёслолд байсангүй. Плехановын нэрэмжит Москва хотын эдийн засгийн академийн Улаанбаатар дахь салбар лицейг дүүргэсэн энэ залуу “2007 оны төгсөгч” өргөмжлөлөөр нэгдүгээр байр эзэлж, Эрхүү хотын Техникийн их сургуульд элсчээ. Тэрээр асуулт, хариултын уралдааны энэ төрөлд түрүүлж, ийм шагнал хүртсэн юм. Орос улсын дээд сургуульд үнэ төлбөргүй сурах болсонд хүү нь хичнээн баярлаж байсан тухай түргэн тусламжийн эмнэлэгт 25 жил ажиллсан түүний эх Цэрмаа гуай ярьж байсан юм. Шагнал гардуулсны дараа уралдаанд түрүүлсэн хүмүүс цай уух зуураа Орос хэлний тухай, Монгол Улсад орос хэл хичнээн чухал ач холбогдолтой тухай, мөн тус улсын залуу үе Орос орныг улам их сонирхох болсон тухай ярьж байсан юм. Шагнал гардуулсан орой уралдаанд түрүүлсэн хүмүүстэй Монгол Оросын найрамдлын сарын ажлын нээлтийн үеэр дахин уулзсан юм. Уралдаанд түрүүлсэн хүмүүсийн нэг Монголын иргэний агаарын тээврийн удирдах газрын ажилтан Батжаргал, ТУХН-ийн улсуудад их дээд сургууль төгсөгчдийн Монголын Холбооны захирал Максим нар биднийг Чингис хааны хөшөө болон Туул голын эрэг дээр аваачиж, салхинд гаргасан юм. “Оросын дуу хоолой” радиогийн анд нөхдийн клубын идэвхтнүүдийн хурлын үеэр бид асуулт, хариултын уралдаанд түрүүлсэн зарим хүмүүстэй дахин уулзсан билээ. Оросын радио сонсох, оросын телевизийн нэвтрүүлэг үзэх нь тэдний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон тухай бүгд ярьж байв. Орос хэл бол тэдний хувьд мэдлэг, соёлын эрдэнэсийг хүртэх түлхүүр ажээ. Орос хэлтэй бол Монголд будлихгүй гэдэгт би итгэлтэй болсон гэж “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг ярьж байна. Тэрээр 10 дугаар сарын дундуур Монгол Улсад очсон юм. Харамсалтай нь би монгол хэл мэдэхгүй, Улаанбаатарт анх удаа очсон билээ. Гудамжаар явган алхах сайхан байлаа. Машинаар шинэ газар үзэж харснаас явган алхах нь дээр мэт санагдсан. Гудамжинд таарсан хүмүүсээс зам асуух хэрэг гарсан юм. Зам асуусан хүн бүр оросоор ойлгож, хаашаа явахыг оросоор тайлбарлаж өгч байсан. Орос хэл найрамдал, харилцан ойлголцлын хэл болоход дахин итгэлтэй боллоо. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний хэлтсийн ажилчдын өмнөөс Монгол анд нөхөддөө орос хэл сурахад нь чин сэтгэлээсээ амжилт хүсмээр байна. Эрхэм сонсогчидоо та бүхэн “Орос хэл Монгол Улсад” асуулт, хариултын уралдаанд идэвхтэй оролцсон шигээ “Оросын дуу хоолой” радиогийн асуулт хариултын шинэ уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>