Банкууд 5 жилийн хугацаатай бага хүүтэй зээл олгохоор төлөвлөж байна. Оросын банкууд сансрын технологитой холбоотой эрдэм шинжилгээний хэтийн төлөвтэй төсөлд хөрөнгө оруулж байна. Манай сурвалжлагч Сергей Мизеркин энэ сэдвийг үргэлжлүүлнэ.
Сансарт нисэх хүсэлтэй олон хүн байгаа нь олон нийтийн санал асуулгаас тодорхой байна. Сансрын жуулчлал нь дунд хугацааны хэтийн төлөвт сансрын салбарын санхүүгийн нэг эх үүсвэр болж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сансарт 5 жуулчин очсон байгаа. Америкийн бизнес эрхлэгч Деннис Тито 2001 оны 4 дүгээр сард сансарт анх жуулчилсан. АНУ-ын иргэн сансарт 9 хоног аялахдаа Орос улсын улсын сансрын агентлагт 20 сая доллар төлсөн байна. Өнөөгийн байдлаар сансарт хамгийн сүүлд жуулчилсан америкийн тэрбумтан Чарльз Симони энэ оны хавар дэлхий орчмын тойрог замд очсон юм. Тэрээр хувийн хөтөлбөрөөр эрдэм шинжилгээний туршилт хийжээ. Орсын томоохон бизнес эрхлэгч, Төрийн Думын гишүүн Владнмнр Груздев 2009 онд сансарт аялах гэж буй Орос улсын анхны сансрын жуулчин болно. Өнөөгийн байдлаар сансарт аялахад 25 сая долларын үнэтэй. Ирэх жилээс сансарт нисэх тасалбар 30-40 сая доллар байх юм.
Пуужинг сансарт хөөргөх зардал асар өндөр байгаа болохоор арилжааны олон нислэг хийх тухай ярихад эртэдэнэ. Тэгээд ч ийм нислэг асар их эрсдэлтэй. Хувийн бизнес сансарт пуужин хөөргөх зардлыг ойрын үед гаргаж чадахгүй л болов уу. Оросын бизнес эрхлэгчид ашгаа хурдан өгдөг төсөлд л хөрөнгө оруулдаг гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд байдаг гэж Оросын арилжааны банкны төлөөлөгч Гагик Закарян хэлэв:
Сансартай холбоотой арилжааны бүх төсөл их орлоготой байдаг. Бид 2 жил “Росавикосмос” корпорацтай хамтран ажиллаж байна. Сэтгэл ханамжаас гадна арилжааны ашиг сонирхолд нийцсэн төслийг бид санхүүжүүлэх сонирхолтой байна. Арилжааны банкийн хувьд хадгаламж ашигтгай ажилаах ны чухал. Бид банкаа сансрын технологитол холбоотой үйл ажиллагаа явуулдаг банк гэж өөрсдийгөө үзэж байгаа. Сансарт нанотехнологийн судалгаа хийх хэд хэдэн төслийг бид санхүүжүүлнэ.
Орос улсын бизнес эрхлэгчид сансрын уудмыг эзэмшихэд идэвхтэй оролцох шаардлагатай болохыг ойлгосон нь чухал гэж бизнес эрхлэгч тэмдэглэв. Зөвхөн ашиг олохдоо бус орос ард түмний ашиг сонирхолын төлөө энэ салбар оролцох нь чухал юм. Дэлхийн анхы хиймэл дагуулыг 10 дугаар сарын 10-нд хөөргөсний 50 жилийн ойг тэмдэглэх үеэр эх орны тэргүүлэх бизнес эрхлэгч 40 хүн олон улсын сансрын 16 дахь аялалд оролцох багийн гишүүдий суусан “Союз” хөлгийг Байконур сансрын буудлаас хөөргөхөд ирсэн юм. Орос орны өнөөгийн үе сансрын салбарыг дэмжихэд бэлэн байна гэж бизнес эрхлэгчид пуужин хөөргөх тавцан дээр хэлж байсан юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>