Техникийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоогоор Орос улс дэлхийд нэгдүгээр байрт орж байна. Оросын их дээд сургуульд 2006 оны байдлаар 533 мянган залуус элссэнээс 231 мянга нь буюу 43 хувь нь физик, тээвэр, аж үйлдвэр, нисэх болон хөлөг онгоц зохион бүтээгч зэрэг техникийн мэргэжлийг сонгожээ. Оросын залуус техникийн мэргэжлийг илүүд үзэж байна. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа улс оронд ийм мэргэжилтнүүд асар их хэрэгцээтэй байна. Ийм мэргэжлээр төгсөх хүмүүсээс ганц ч хүн ажлын байргүй хоцрохгүй гэж ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Сергей Иванов хэллээ.Тэр тэмдэглэхдээ: «Үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа байгууллагад дээд мэргэжилтэй хүмүүс ажилчны орон тоонд ажиллаж, өндөр цалин авч байна. Энэ бол хэвийн л зүйл. Учир нь тэд дээд мэргэжлийн хүн зайлшгүй байх ёстой өндөр үнэтэй суурь машин дээр ажиллаж байгаа юм гэлээ.Үйлдвэрт ажиллах их дээд сургууль төгсөгчдийг тоог нэмэхийн тулд Орос улсын урьд багуулж байсан гэрээний снстемийг шинэчлэх санал гарчээ. Тухайн үйлдвэр оюутны сургалтын төлбөрийг төлж, залуу боловсон хүчин дипломоо авсны дараа тухайн байгууллагадаа ажиллах юм. Томоохон компаниуд одоохондоо шилдэг оюутны эрэлд өөрсдөө гараад байгаа. Их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны авьяастай оюутнуудад дээрх компаниуд тэтгэлэг олгож, компани дээрээ дадлага хийлгэдэг байна. Оюутнууд суралцах явцдаа аж үйлдвэрийн захиалгаар эрдэм шинжилээний бүтээл туурвих, эрдэм шинжилгээний дорвитой судалгаанд оролцдог байна. Тэд ажил дээр гараад үйлдвэрлэлийн явцад шууд оролцоход бэлэн байдаг аж. Өнөө үед олон их дээд сургуульд шилдэг боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь ажил олгогчдод их тустай байна. “Ажил хэрэгч Орос улс” олон нийтийн байгууллагын явуулсан судалгаагаар улс орны шилдэг их дээд сургуулийн эхний байрт техникийн их сургуулиуд багтдаг ажээ. Бауманы нэрэмжит техникийн их сургууль, Губкины нэрэмжит нефть, хийн их сургууль зэрэг нийслэлийн нэртэй их сургуулийн зэрэгцээ Белгород, Эрхүү, Кузбасс, Тула, Тюмень, Уфа, Новосибирск зэрэг бүс нутгийн техникийн их сургуулийг өндөр үнэлдэг байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>