Орос, Монголын найрамдлын 47 дахь удаагийн найрамдлын аяны хүрээнд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Орос хэл, Орос хэлний долоо хоног нээгдлээ. Энэ арга хэмжээ болохын өмнө манай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсад томилолтоор ажиллаж, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн Орос хэлний төвийн захирал профессор Тамара Бронскийтай уулзсан юм. Тэрээр ийнхүү ярьж байна.
Т.Бронская: «Бид ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын эрдэм шинжилгээ, соёлын хамтын ажиллагааны Оросын төвийн дэмжлэгээр Орос хэл, оросын боловсролын долоо хоногийг Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ төвийн дэмжлэгээр Монгол Улс “Орос хэл” Улсын зорилтот хөтөлбөрт дахин багтсан. Орос Улсын Боловсролын яам энэ хөтөлбөрийн санхүүжүүлдэг юм. Долоо хоногийн аяны хүрээнд Улаанбаатар, Монгол Улсын бусад аймаг, хотод олон арга хэмжээ зохионо”.
Асуулт: Ямар арга хэмжээ вэ?
Т.Бронская: “Юуны түрүүнд “Монгол Улсын боловсролын систем дахь Орос хэл, соёл” сэдэвт томоохон бага хурлыг зохион байгуулна. Энэ бага хуралд Монголын Орос судлаачид, Оросын Ард түмний найрамдалын их сургуулийн мэргэжилтнүүд оролцоно. Бага хурлын үеэр хэлний бус орчинд орос хэл сурах онол, практикийн асуудлын хамгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Монголын орос судлаачид байгууллагын янз бүрийн асуудлаар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэд хэдэн тогтоолын дүнд үүссэн өнөө үед Монгол Улсад орос хэл сурахад тулгарч байгаа бэрхшээлийн талаар ярих юм. Бага хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, энэ өдөр уран зохиолын сурах бичгийн үзэсгэлэн гарна. Долоо хоногийн дараагиийн өдрүүдэд “Монголын боловсролын системд орос хэл заах аргыг сайжруулах” нэртэй орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх курс явуулна. Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар орос хэлийг гадаад хэлийн хувиар заах шинэ арга, хэлбэртэй танилцах боломжтой. Хамгийн гол нь энэ жил онолын төдийгүй практик чиглэлийн мастер анги болон нээлттэй хичээлд оролцох нь чухал. Долоо хоногийн аяны хүрээнд Их дээд болон ерөнхий боловсролын дунд сургуульд “дугуй ширээний уулзалт” болно. Оросын Ард түмний найрамдлын их сургуулийн мэргэжилтнүүд Монгол Улсын Боловсролын их сургууль, мөн орос хэлийг хэлний бус орчинд заах тоглоомын аргыг танилцуулах нээлттэй хичээлийг анх зохион байгуулах орос-монголын хамтарсан сургуулийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ уулзана. Дунд сургуулийн сурагчдад орос хэлийг гадаад хэлийн хувиар заах аргын сурах бичгийг зохиосон эрдэмтэд Улаанбаатар хотноо болох Орос хэл, оросын боловсролын Долоо хоногт оролцоно. Нэрд гарсан орос судлаач Синячкина болон Дронова нар юм. Монголын мэргэжлийн сургуулиудад тэдний сурах бичиг эрэлттэй байдаг. Монголын орос хэлний багш нар сурах бичгийн зохиогчдод багагүй асуулт тавих хүсэлтэй байгаа. Москва хотын тэргүүлэх их дээд сургуулийн мэргэжилтнүүд Багануур, Төв аймагт семинар зохион байгуулна.Энэ боломжийг ашиглаад Монголын бүх орос судлаачдыг Орос хэлний долоо хоногт оролцохыг урьж байна. Улаанбаатарт бидэнтэй холбоо барих утас 452-870.”
Манай нэвтрүүлэгт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн Орос хэлний төвийн захирал профессор Тамара Бронская оролцлоо.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>