Монгол-Оросын найрамдлын сарын аяны хүрээнд Монгол Улсад энэ өдрүүдэд “Орос хэл Монгол Улсад” асуулт хариултын уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд боллоо. “Оросын дуу хоолой радио”, “Монгол анд нөхдийн Оросын нийгэмлэг”, “Новости Монголии” сонинтой хамтран асуулт хариултын энэ уралдааныг зохион байгууллаа. Манай радио компанийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн дарга Алексей Сюннерберг, мөн редакцийн тоймч Ольга Павлович нар энэ арга хэмжээнд оролцохоор зориуд Улаанбаатар хотод очсон юм. Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүсээс гадна тэдний ойр дотныхон Орос Улсын элчин сайдын яамны хурлын танхимд ирсэн юм. Мөн асуулт харилтын уралдааныг ивээн тэтгэсэн “Базовый элемент” компанийн төлөөлөгч Дмитрий Сазонов, “Зарубежстрой” компанийн төлөөлөгч Александр Потатурко, Монголын найрамдлын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн” гүйцэтгэх захирал Максим нар хүрэлцэн иржээ. Шагнал гардуулах ёслол халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. Бүх ялагчид шагналаа авсан байна. Тэдний нэрийг дахин хэлье. Нийслэлийн оршин суугч Соёмбо, тэтгэвэрт суугаа Рагчаа гуай нар юм. “Зарубежстрой” компани тэдэнд “Шарп” телевизор бэлэглэжээ. Монгол анд нөхдийн оросын нийгэмлэгийн тусгай шагнал радио хүлээн авагчийг Төв аймгийн Баянчандмань сумын малчин Дашрэнцэнд бэлэглэжээ, мөн Иргэний агаарын тээврийн удирдах газрын захиргааны хэлтсийн менежер Батжаргалд DVD тоглуулагч бэлэглэсэн байна. Асуулт хариултын уралдааны 14 нас хүртлэх ангилалд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн 3-А ангийн сурагч Номуундарь түрүүлжээ. “Оросын дуу хоолой” радио компанийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн дарга Алексей Сюннерберг асуулт хариултын уралдааны хамгийн бяцхан ялагч охинд түүний хүндэлж, дууг нь сонсох дуртай дуучин Борхүүгийн Амархүүгийн гарын үсэгтэй диск, плеерийн хамт бэлэглэжээ. “Евро-Ази” их сургуулийн англи-орос хэлний 3 дугаар дамжааны оюутан Хишигзул, мөн “Баянгол” зочид буудлын ажилтан Чимэддулам нарт Оросын монгол судлаач эрдэмтэн Юрий Кручкин өөрийн бүтээсэн монгол-орос хэлний толио бэлэглсэн байна. Уралдаанд түрүүлсэн нэг ялагч шагнал гардуулах ёслолд оролцсонгүй. Тэрээр Плехановын нэрэмжит Эдийн засгийн Академийн салбар Улаанбаатарын лицейг төгссөн юм. “Базовый элемент” компани уралдааны шагнал болгон түүнд Эрхүү хотын Техникийн их сургуулийн уулын факультетэд суралцах төлбөрийг нь төлөхөөр болсон бөгөөд Уламбаяр хэдийн хичээлдээ явж эхэлжээ. Асуулт хариултын уралдааны шагнал гардуулах ёслолын дараа шагналтнууд, мөн зочид ОХУ-ын элчин сайдын яамны зочдын өрөөнд цай ууж, өөрсдийнхөө тухай, мөн уралдаанд хэрхэн оролцсоноо ярив. Гэрийн энэ дулаан уур амьсгалд Монголын найрамдлын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа үг хэлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>