ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам 2007 онд ОХУ-ын ДНБ-ийн өсөлт 6,5 хувиас 7,3 хувьд хүрнэ гэж тооцсон юм.
Орос улсын эдийн засагчид илүү өөдрөг байр суурьтай байна. ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны мэргэжилтнүүд илүү болгоомжтой таамагласан болохыг хэлэх хэрэгтэй гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Евгений Ясин хэлэв. Түүний үзэж байгаагаар Орос улсын эдийн засгийн өсөлт энэ жил 8 хувьтай байх гэнэ.
Эдийн засагт хөрөнгө оруулах орлого нэмэгдсэн, хүн амын орлого нэмэгдсэн зэрэг эдийн засгийн маш таатай орчин бүрдэж байгаа учраас эдийн засгийн өсөлт 8 хувиас ч илүү байж магадгүй. Зээл авах боломж хэвээр хадгалагдах тухайлбал мөнгөний эрэлтийг зохих үнэд хангах, өөрөөр хэлбэл энэ хоёр хүчин зүйлийгг нэгтгэвэл манай эдийн засгийг урагшлуулах боломжтой.
Оросын эдийн засгийн өнөөгийн тулгамдсан асуудал бол инфлци өндөр байгаа явдал юм гэж профессор Ясин ярьж байна. Үнийн өсөлтийг аль болох яаралтай “хазаарлах” хэрэгтэй. Инфляцийн түвшин хангалттай өндөр байгаа ч, шинжээчид эдийн засгийн өсөлт өндөр байна гэж таамаглаж байна.
Эхний хагас жилийн дүнгээс үзэхэд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх бүрэн боломжтой. Энэ оны 1-7 дугаар сард ДНБ-ийн өсөлт бараг 8 хувь буюу 7,9 хувьд хүрсэн юм.
Энэ оны эдийн засгийн өсөлтийн ихэнх хэсгийг түүхий эдийн салбар, гуравны хоёрыг барилга, тээвэр, харилцаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн бусад салбар бүрдүүлсэн нь чухал. Энэ онд үндсэн капиталд оруулсан хөрөнгө 25 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бүр 2,5 дахин нэмэгдсэн байна. Алт валютын нөөц энэ онд Орос улсын түүхэнд хамгийн дээд хэмжээнд буюу 424 тэрбум долларт хүрчээ. Орос улсын нефть, хийн үнэ өссөний үндсэн дээр Засгийн газрын өргөн хүрээтэй Тогтворжуулах сан байгуулсан.
Эдийн засгийн энэ бүх нааштай үр дүнд хүн амын амьдрал сайжирч байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч пүрэв гаригт орос улсын иргэдтэй телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр ярилцахдаа хэлсэн юм. Цалингийн дундаж хэмжээ энэ жил их нэмэгдэж, тэтгэвэрийн хэмжээ оны сүүлээр 20 гаруй хувиар нэмэгдэнэ. Энэ бол инфляцийг уялдуулсан бодии өсөлт болохыг ерөнхийлөгч тэмдэглэв.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>