АНУ-ын орон сууцны байрьцаат зээлийн хямралаас үүдэлтэй валютын хөрвөх чадварын өнөөгийн хямрал нь дэлхийн эдийн засагт бүхэлд нь ноцтой нөлөөлөхгүй гэж ОУВС-ийн шинжээчид дүгнэж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац бүхэлдээ энэ жилийн үзүүлэлттэй адилхан 5,2 хувьтай байна. Ирэх жил эдийн засгийн өсөлтийн хурдац бага зэрэг саарч 4,8 хувьтай болно гэж ОУВС-ийн шижээчид дүгнэжээ. Тэгэхлээр ирэх жил эдийн засгийн өсөлт зургаа дахь жилдээ хэт өндөр байна гэж ОУВС-ийн мэргэжилтнүүд урьдын адил дүгнэж байна. Өнгөрсөн зууны 1960-аад оноос хойш эдийн засгийн өсөлт ийм байгаагүй юм.
Орос улсын хувьд дараах таамаглалыг хийж байна. Энэ жил эдийн засгийн өсөлт 7 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 0,5 хувиар бага байна. ОУВС-ийн таамаглалыг шинжээч Андрей Нечаев тайлбарлахдаа:
Америкийн эдийн засгийн өсөлтийн хурдац буурах тухай ОУВС-ийн энэ таамаглал нь тус улсын эдийн засаг ноцтой цочирно гэсэн үг биш учраас бүгд сэтгэл хангалуун хүлээж авах хангалттай өөдрөг дохио юм. Мэдээж хэрэг Орос улс бидний сонирхлыг их татаж байна. ОУВС-ийн шинжээчид Оросын засаг захиргааны таамаглалтай санал нэг байгаа юм. Эдийн засгийн өсөлт хангалттай сайн байна. Эдийн засгийн өсөлт одоогийн хангалттай өндөр түвшинд хэвээр байна. Хэт их өөдрөг үзлээс болгоомжлох хэрэгтэй гэж би бодож байна гэж Андрей Нечаев тэмдэглэв. Орос улсын эдийн засагт ноцтой хангалттай асуудал бий гэдгийг бид мэднэ. Энэ бол Орос улс сүүлийн долоо хоногт тулгараад байгаа инфляцийн хөөрөгдөл юм.
Нефть, хийн үнэ өндөр байгаа, Орос улсад гадаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн хоёр шалтганы улмаас Оросын эдийн засгийн өсөлт өндөр байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Оросын биржийн үзүүлэлтийг өсгөж байгаа ч, инфляцийг хөөрөгдүүлж байна гэж Андрей Нечаев ярьж байна. Тиймээс Төв банк болон засгийн газрын тэмдэглэсэн таамглалыг бид энэ жил давуулан биелүүлэх нь гарцаагүй гэж шинжээч үзэж байна. Ирэх жил Орос улс инфляцийн өсөлтийг хэр тогтоон барих, гурван жилийн төсөвт тусгасан үнийн өсөлтийн хэрхэн хангах вэ? гэсэн асуудалтай тулгарна.
Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Энэтхэг, Хятад улс ойрын хэдэн жил хөгжлийн хурдацаа сааруулах шаардлагатай болоод байгаа гэж олон шинжээч үзэж байгаа юм. Эдгээр улсад эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэхгүй юм. Эдгээр залуу хөгжин дэвжиж байгаа эдийн засагт бүтцийн тэнцвэргүй байдал үүснэ. Эрчим хүчний хүчтэй бааз суурьтай Орос улс энэ тухайд илүү тогтвортой байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>