Дэлхийн бараа таваарын бирж дээр энэ долоо хоногт баррель нефтийн үнэ 90 долларт хүрч, түүүхэн дээд амжилт тогтоожээ. Энэ зах зээлд оролцогчдын нефть хомсдож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн нефтийн үнэ ийнхүү өссөн гэж шинжээчид дүгнэж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг, ОПЕК-ийн шинжээчид болон америкийн эрчим хүчний яамны бэлтгэсэн илтгэлээс үүдэн шинжээчид ийм таагүй дүр зураг гаргаж байна. Дэлхийн зах зээлд нийлүүлж буй нефтийн хэмжээ одоогийн түвшиндээ хэвээр байх, эсвэл “хар алтны” эрэлт нэмэгдэж байгаа энэ үед буурч магадгүй тухай уг илтгэлд дурджээ. Нефтийн үнэ өсөхөд зарим үндсэн нөхцөл байдал нөлөөлж байна гэж шинжээч Владимир Аверчев ярьж байна. Тэр хэлэхдээ: «Эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд азийн улс орнуудад урт хугацаанд нефтийн эрэлт нэмэгдэнэ. Эдгээр орон урт хугацаанд нефтийн үнэ өсөх эсвэл үнийг бууруулах боломжгүй болохыг тодорхойлох нь гарцаагүй. Нефтийн нөөц хязгаарлагдмал, нефтийн олборлолтыг нэг амьсгаагаар нэмэгдүүлэх боломжгүй юм. Нефтийн хэрэглээний бас нэг шинэ төв бий болсон учраас зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлж байна. Нефтийн үнэ ийнхүү өсөхөд үндсэн шалтгаан байхгүй гэж Саудын Арави мэдэгджээ. Юуны түрүүнд ОПЕК-ийн орнуудын нийлүүлж буй нефтийн хэмжээ нь өнөөгийн хэрэгцээг хангаж байгаа. Гэхдээ үүний зэрэгцээ дамын худалдаа дэлгэрч байна. Дамын наймаачид илүү ашиг олохын тулд улс төрийн ямар нэг шинэ мэдэгдэл хийх бүрт нефтийн үнийг хиймлээр өсгөж байна гэлээ. Сүүлийн жишээг татвал: Иракийн хойд хэсгийн курдын салан тусгаарлагчдын эсрэг Турк цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байна. Энэ нь Иракийн Курдистанаас тогтмол био түлш нийлүүлэхэд аюул учруулж болзошгүй юм. Америкийн засаг захиргаа Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа тухай удаа дараагийн мэдэгдэл нь нефтийн биржэд эмх замбараагүй байдал үүсэхэд бас нөлөөлж байна. Нефтийн худалдаачид дэлхийн хамгийн цухулдуу хүмүүс гэж ярьдаг. Нефтийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн үзүүлэлтийн хараат бус дүнгээс үзэхэд баррель нефтийн үнэ 90 долларт хүрэх шалтгаан байхгүй юм. Харин хөрөнгө оруулагчид цаашид нефтийн үнэ өсөхөөс болгоомжлон гэрээгээр нефть авахад хөрөнгө оруулсаар байвал нефтийн үнэ өсөх нь гарцаагүй. Нефтийн доллароор худалддаг тиймээс нефть экспортлогч орнууд америкийн валютын ханшны уналтыг нөхөхийг хүсч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>