ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оросын ард иргэдтэй шууд нэвтрүүлгээр зургаа дахь удаагаа ярилцлаа. Тэрээр 3 цаг 6 минутанд 69 асуултанд хариулав. Энэ удаагийн шууд нэвтрүүлэг дээрх хоёр үзүүлэлтээр урьд болсон шууд ярилцлагаас дээд амжилт тогтоолоо. Орос улсаас өөр дэлхийн аль ч оронд ерөнхийлөгч ард иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр ярилцдаг уламжлал байхгүй билээ. Энэхүү шууд нэвтрүүлэг нь олон нийт, Оросын иргэдийн санаа бодлыг мэдэх маш сайн арга бөгөөд төр засгийн хэрэгжүүлж буй арга хэмжээ ард иргэдэд хүрч байгаа эсэхийг мэдэх социологийн ер бусын санал асуулга юм. Ерөнхийлөгчид тавьсан асуултыг хүлээж авсан төвд 5 хоногт 2,5 сая хүн ханджээ. Оросын иргэд 2014 оны Сочи хотын сахиус ямар байх ёстой, хүүхдийн спортыг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн байдлаас өгсүүлээд нийгэм ахуйн зэрэг олон асуудлыг сонирхож байв. Энэ удаа Орос улсын 67 хот, суурин газраас ерөнхийлөгчид асуулт тавьсан байна. Нийт 12 цэгт тухайлбал хилийн чанадад Казахстанд шууд холбогдох камер суурилуулжээ. Казахстаны оршин суугч Екатерина Герасименко энэхүү камераар ерөнхийлөгчтэй шууд харилцжээ. Хилийн чанадад орос хэлийг дэлгэрүүлэхэд төр засгаас ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар тэрээр сонирхосон юм. “Үндэстэн хоорондын харилцааны хэл болох орос хэлийг дэлгэрүүлэх нь манай ажлыг гол чиглэл билээ” гэж Владимир Путин хэлэв. Тэр тэмдэхлэхдээ : "Хилийн чанадад тэр дундаа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад орос хэл сурах үйл явцыг дэлгэрүүлэхийн тулд бид “Орос ертөнц” нэртэй тусгай байгууллага байгуулсан. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хүн амын 85 хувь нь орос хэлээр ярьдаг Казахстанд энэ чиглэлээр тодорхой ажил хийнэ гэлээ.Ерөнхийлөгчид утсаар олон асуулт тавилаа. “Шууд нэвтрүүлэг”-ийн үеэр хөгтэй үйл явдал бас болсон юм. Ерөнхийлөгчид утасдасан ахимаг насны эмэгтэй оператортой ярихаас татгалзаж, шууд нэвтрүүлгийн үеэр: “Би зөвхөн ерөнхийлөгчтэй яримаар байна гэжээ. Эмэгтэй ерөнхийлөгч Владимир Путины дууг сонсуутаа уулга алдаж, “Хөөх, энэ та юу, та мөн гэж үү? Хэмээн асуугаад, ерөнхийлөгчийг мөн болохыг мэдээд : Танд маш их баярлалаа. Их баяралалаа гэж хэлээд утсаа тавьсан байна”. Ерөнхийлөгч өөрийнх нь болон ажил нэгт нөхдийнх нь ажлын ийнхүү үнэллээ гэж хариулаад, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд хамаг хүчээ дайчилна хэмээн амласан юм. Владимир Путинд хүүхдүүд бас асуулт тавьжээ. Анна Кузнецова 9 настай бяцхан охин 5 настайгаасаа ерөнхийлөгч болохыг хүссэн бөгөөд энэ албан тушаалд эмэгтэй хүн ажиллах боломжтой эсэх, ямар их сургууль төгсөх ёстойг одоохондоо мэдэхгүй байгаагаа ярилаа. Оросын бүх иргэнд ийм боломж байгаа бөгөөд эмэгтэй хүн ОХУ-ын ерөнхийлөгч болохыг үгүйсгэхгүй гэж Орос улсын төрийн тэргүүн хариулжээ. Тэр хэлэхдээ: "Орос улсын засгийн газрын тэргүүн зэргийн албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо одоо нэмэгдсэн байгаа. Тэд маш сайн мэргэжилтнүүд, төр засгийн өндөр алба хаших эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэдтэйгээ сүүлчийн удаа шууд нэвтрүүлгээр ярилцлаа. Үүнд харамсаж байгаа эсэх сэтгүүлчдийн тавьсан асуултанд тэрээр хариулахдаа, “Юунд ч үл харамсаж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулсан нь дээр” гэж хэлжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>