Озоны давхаргыг сүйтгэдэг бодисыг худалдахын эсрэг арга хэмжээг чангалахыг Озоны давхаргыг хамгаалах тухай саяхан Монреалд болсон хурлын үеэр Оросын мэргэжилтнүүд санал болгосон юм. Тухайлбал Орос улс ийм бодисын хэрэглээг хумиж, хилээр нэвтрүүлэхийг хязгаарлахаа мэдэгдсэн юм.
Озоны давхарга нь манай дэлхийг озоны хэт туяанаас хамгаалдаг. 20 дугаар зууны хоёрдугаар хагаст хөргөгчинд хөлдөөгч хэрэгсэлд ашигладаг хийн хольц буюу фреоны үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэн байна. Фреон нь озоны давхаргыг сүйтгэдэг болох нь тогтоогдсон учир манай дэлхийн хамгаалалтын давхаргад ч аюултай гэсэн үг. Хлор болон бром агуулсан фреон ялгаруулснаар озоны давхарга нимгэрч, озоны цоорхой бий болдог байна. Дэлхийн озоны давхаргад озоны тус хэсгийн концентраци унахыг озоны цоорхой гэж нэрлэнэ. Антарктидын дээр озоны хамгийн том цоорхой байдаг гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн цаг уурын хөтөлбөр хариуцсан тэргүүн Алексей Кокорин ярилаа.
Озоны цоорхой гэдэг нь тэг концентрацтай озоны цоорхой биш юм. Харин озоны хэмжээ бага байгааг хэлж байгаа хэрэг. Антарктидад хорт бодис их ялгаруулснаас үүдэн цоорхой үүсээгүй. Америк, Европт энэ бодисыг их ялгаруулж байгаа бол, Орост энэ бодисын хэмжээ бага байгаа юм.
Стратосферын озон нь 20 орчим км өндөрт оршдог бөгөөд Дэлхийг нарны туяаны сөрөг үйлчлэлээс хамгаалдаг гэж Алексей Кокорин ярилаа.
Озон нарны хэт яагаан туяаг шингээдэг учраас нарны энэ туяа Дэлхийн гадаргууд хүрэхдээ мэдэгдэхүйц сулардаг байна. Хэт яагаан туяа нь нүдэнд хортой бөгөөд арьсны өмөнүү үүсгэх аюултай юм. Хэт яагаан туяа нь хүний нүдэнд бараг харагдахгүй, өөрөөр хэлбэл нүдэнд харагдахгүй хорыг бид хүлээж авч байна гэсэн үг юм.
Дэлхийн хамтын нийгэмлэг 20 жилийн өмнө озоны давхарыг сүйтгэдэг бодисын талаар Монтреалын протоколыг баталсан. Орос улс болон 188 улс энэ баримт бичигт гарын үсэг зурсан байна. Озоны давхаргыг сүйтгэдэг химийн бодисыг шат шатаар хэрэглээнээс гаргахаар шийдсэн юм. Үйлдвэрлэгчид химийн хортой бодисоос татгалзаж, өөр хувилбар бодож олох шаардлагатай болсон. Баримт бичгийг баталсан ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй гэж зарим шинжээч үзэж байна. Гэсэн ч сөрөг хандлагыг зохицуулж чадсан.
Одоо Монреалийн гэрээнд оролцогч талууд хладона R-113 бодис үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ бодис мөн л озоны давхаргыг сүйтгэдэг учраас гэрээнд оролцогч талууд түүнийг хязгаартай хэрэглэх шаардлагатай байгаа юм. Пуужин сансрын салбарт хладоныг ашиглах хувь хэмжээг Орос улс юуны түрүүнд сонирхож байна. Манай улс өмнө нь 2007 онд энэ бодисыг ашиглахад хязгаар тавих хувь хэмжээг хүлээж авсан, одоо ойрын хоёр жилд уг бодисын хэрэглээг хязгаарлах хувь хэмжээний мэдүүлгээ өгөхөөр зэхэж байна. Хувь хэмжээ хязгаарлагдмал бөгөөд манай орон Монреалийн протоколын тохиролцоог чанд биелүүлж байгаа.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>