Foto http://baikal.irkutsk.ruБарнаул хотын «Ассоциация гидов Алтая» байгууллага Монгол Улс руу «Элсэн говиор» нэртэй аялал зохион байгуулжээ. Аялалд оролцогчид ойрмогхон буцаж ирэв. Төслийн удирдагч Дмитрий Юрочкинаас энэ аялал хэрхэн болсон тухай ярихыг манай сурвалжлагч Ольга Иванова хүсэв.
Д.Юрочкин:«Бидний аялал төв Азийн нүүдэлчдийн соёл, ахуй, тухайлбал Монголын төвийн болон өмнөд нутгийнханы эрт, эдүгээгийн соёлтой танилцах зорилготой байв. Аялалын зам Барнаул – Таашант – Ховд – Алтай – Гурвантэс – Даланзадгад – Улаанбаатар гэсэн Монголын хэсэг, Хиагт – Улаан-уд – Эрхүү – Красноярск – Кемерово – Барнаул гэсэн Оросын хэсгээс бүрджээ. Төсөлд оролцогчид олны дунд домог болж алдаршсан говь нутаг, Хэрмэн цав, Нэмэгтийн ам зэрэг нутгаар явав. Тэд олон зууны турш өөрчлөгдөөгүй уламжлал, дадал заншлыг үзэж харсан. Аялалын зам 5000 гаруй км байв. Хэрмийн цаваас холгүй үлэг гүрвэлийн яс илрүүлсэн нь сонин байлаа».
Асуулт: Аялалд ямар хүмүүс оролцсон бэ?
Д.Юрочкин: «Нийтдээ 12 хүн байсны 3 нь охид. Аялалд оролцогчид Москва, Барнаул, Эрхүү, Омскоос ирсэн. Бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа. Төсөл зохион байгуулагчид аялалыг тохь тухтай, аюулгуй байлгахыг ихэд хичээсэн. Бид аялал жуучлалын чанар сайтай хэрэгсэл авч явсан. Майхан, завь гээд шаардлагатай бүх зүйл байв. Нэвтрэхэд бэрх газарт холбооны хэрэгслээр хангасан. Машинаар явах үед тохилог бичил автобус, жип машин хөлөглөж байлаа».
Асуулт: Аялалд оролцогчид ямар хоол унд идэж байсан бэ?
Д.Юрочкин: «Бид өдөртөө өглөө, орой 2 удаа тогтмол хооллодог байсан. Аялалын замд чанартай хоол идэх нь аюулгүй байдлын үндэс төдийгуй, бидний аялалын чухал зүйл. Бид монгол үндэсний хоол ч идсэн. Нүүдэлчдийн хоол гол төлөв бидний гол хоол болж байв. Хоолны цэсийг аялалд оролцогчдын хүсэлтийн дагуу гаргахдаа калори ихтэйгээс гадна аялалын бодит нөхцөлд тохируулан тэжээллэг бодисын тэнцвэртэй байдлыг хадгалж байв. Бид бас аялалд оролцогчдыг ой модтой газар гал түлэх хэрэгсэл, сав суулга, хийн пийшин, сүү, усны саваар хангаж байв. ГАЗ-66 машин говиор аялахад хамгийн тохиромжтой юм. Говьд худаг цөөн. Ийм аялалд явах хүн бүр тохирох гутал хувцас, говьд очихоос өмнө бороонд норохгуй байх цув, үүргэвч, дулаан хувцас, шөнө унтахдаа хэрэглэх уутан хөнжил, аяны хивсэнцэр, духандаа байрлуулах дэнлуу, хувийн эмийн хайрцагтай байх ёстой. Аялалд оролцогчид бүгд сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцаж, төв Азийн түүх, соёл, байгалд таньж мэдээгуй хуудас нээж, шинээр туршлага хуримтлуулж чадлаа».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>