Энэ ажлын хүрээнд 1000 орчим янз бүрийн арга хэмжээ болсноос гадаадад 600 арга хэмжээг зохион байгуулжээ. Хамгийн сонирхолтой, чухал төслийн нэг нь Орос хэлний дэлхийн их сургууль байгуулах явдал юм. Тус их сургууль алсын зайнаас сургалт явуулах юм. Өнөө үед Орос хэлийг улс орноосоо явалгүй, гэрээсээ гаралгүй дэлхий нийтийн мэдээллийн сүлжээгээр суралцах боломжтой. Орос улсын Санкт-Петербургийн их сургууль, Орчин үеийн хүмүүнлэгийн академийн хүчээр энэ их сургуулийг байгуулна. Мэдээллийн технологиор орос хэлийг сурахад илүү дөхөмтэй байхаас гадна илүү олон хүн бие дааж орос хэлийг сурах боломжтой юм гэж Орчин үеийн хүмүүнлэгийн академийн ректор Михаил Карпенко хэллээ. Тэр хэлэхдээ: «Эдийн засгийн үзүүлэлт сайн байгаагаас үүдэн Орос улсыг дэлхийд улам их сонирхож байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах мөн тооны орос хэлний багш нарыг гадаадад илгээх боломжгүй юм. Манай академи орос хэлийг мэдээллийн хэрэгслээр сурах санаачлагыг гаргасан. Энэ бол компьютерийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт үгийн дуудлага, зөв бичих дүрэм зэргийг тавина. Одоогийн байдлаар бид англи, герман, хятад, казах зэрэг долоон хэлээр компьютерийн программ хийсэн бөгөөд гадаадын өөр хэлээр бас ийм программ хийх бодолтой байна гэлээ. Орос хэл сурах уламжлалт аргаас мэдээллийн энэ технологи дутахгүй гэж ректор Карпенко ярьж байна. Орчин үеийн хүн интернетгүй хэл сурах аргагүй болно… Орос хэл сурах хүсэлтэй хүмүүст орчин үеийн харилцаа холбооны энэ хүчтэй хэрэгслийг ашиглаж, туслах нь дээр гэж Михаил Карпенко ярьж байна. «Бид телевизийн сувагтай, хоёр телепорттой, хоёр хиймэл дагуулын эх үүсвэрийг түрээсэлдэг, Орос улсаас гадна бараг 10 оронд ажиллаж байна. Орос улсын хил хязгаараас гадна орос хэл сурах асуудлыг шийдвэрлэх бодолтой байна. Орос хэл сурах программын агуулгыг Санкт-Петербургийн их сургууль боловсруулж, бид мэдээлэл, теле харилцаа холбооны хэсгийг хариуцаж байгаа юм. Манай хоёр их сургууль ийм байдлаар нэгдэж байгаа гэж Михаил Карпенко хэллээ. Дэлхийн орос хэлний их сургууль байгуулах төсөл нь цаг үеийн эрэлт хэрэгцээнд гарцаагүй нийцэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөө үед дэлхийн боловсролын орон зайд маш сайхан боломж нээгдэж байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхтэй хүн амын 1-3 хувь нь дээд боловсролтой бол хөгжингүй орнуудын хүн амын дээрх хэсгийн 20-22 хувь нь дээд боловсролтой ажээ. Дэлхийн орос хэлний интернет их сургууль байгуулах энэ төсөл нь мэдлэг олж авах боломжийг улам дөхөмтэй болгож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>

















Н