Foto http://www.irk.ruМанай сурвалжлагч Ольга Иванова тус театрын захирал Андрей Калиниченкотой аялан тоглолтын талаар ярилцжээ.
Асуулт:Танай байгууллага Монголын хүүхэлдэйн театртай эртнээс хамтран ажиллаж байна уу?
А.Калиниченко: “Эрхүүгийн хүүхэлдэйн театр, Монгол Улсын хүүхэлдэйн театр өнгөрсөн хавар уран бүтээлийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан юм. Бидэнд бне биедээ үзүүлэх зүйл бий. Манайх өөрийн гэсэн сонирхолтой уламжлал, дэг жаягтай. Монголын хүүхэлдэйн театр ч ялгаагүй өөрийн дэг жаягтай. Монголын театр олон жилийн түүхтэй, манай театр арай эрт байгуулагдсан. Гэхдээ бид оросын хүүхэлдэйн нэг л сургалтаар энэ мэргэжлийг эзэмшсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бид аялан тоглолт хийхээр тохиролцсон юм. Энэ жил хийхээр төлөвлөж байгаа анхны алхам нь энэ. Бид хамтарсан хүүхэлдэйн жүжиг тавихар төлөвлөж байгаа. Монголын хүүхэлдэйн театрын жүжигчдийг өнгөрсөн тавдугаар сард Эрхүүгийн “Аистенок” хүүхэлдэйн театрынхан хүлээж авсан. Бид саяхан Монголд аялан тоглолт хийгээд ирлээ».
Ассулт:Аялан тоглолт ямар болсон талаар та ярихгүй юу?
А.Калиниченко: “Миний бодлоор аялалан тоглолт сайхан болсон. Бид бид бяцхан үзэгчиддээ “Баавгай болон Маша” орос ардын үлгэрээр сэдэвлэсэн утсан хүүхэлдэйн жүжиг үзүүлсэн. Хүүхэлдэйн энэ жүжиг маш сайхан харгаддаг тэгээд ч монголын хүүхдүүд энэ үлгэрийг сайн мэддэг юм. Улаанбаатар хотын Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа 3 жүжиг, Эрдэнэт хотод 2 жүжиг, Оросын шинжлэх ухаан техник, соёлын төвд нэг жүжиг тавьсан. Үүнээс гадна тэнд зохиосон арга хэмжээнд оролцох боломж бидэнд гарсан. Биднийг Монголд аялан тоглолт хийх үеэр Монголын Гадаад хэргийн яамны эмэгтэй дипломатчдын клубынхан буяны үзэсгэлэн яармаг зохион байгуулж байсан. Бид тэр арга хэмжээнд концертын номертэй хамт жүжгээ үзүүлсэн. Энэ арга хэмжээний дараа Монгол улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд биднийг элчин сайдын яаманд урьж, буяны арга хэмжээнд оролцож, жүжгээ үзүүлсэнд талархасан захидлыг гардуулсан юм».
Асуулт:Монголын үзэгч хүүхдүүд та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?
А.Калиниченко: «Орос хэл мэддэггүй хүүхдүүд тайзан дээр болж байгаа үйл явдлыг ойлгоход хэцүү байсан байх. Ямар ч хүүхэд, энгийн үзэгчид ч ялгаагүй хүүхэлдэйг хараад баярлаж хөөрч байсан. Орос хэл мэддэг хүүхдүүд маш их хөөрч баярласан. Бид тэднийг баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Бид жүжигтээ нүүдлийн хувилбараар утсан хүүхэлдэйтэй ажиллах онцгой систем бодож олсон. Уламжлалт хэлбэрээсээ арай өөр утсан хүүхэлдэйгээ хайрцган дээр байрлуулахаар бид шийдсэн. Үүнээс гадна манай зохион бүтээгч тайзан дээр байгалийн хөдөлгөөнт дүрс бүтээсэн нь үйл явдал бодитоор болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чадсан. Бид мэргэжлийн олон чиглэлээр ажиллаж байгаагаа монгол нөхөддөө танилцуулахын тулд янз бүрийн жүжгийн олон хүүхэлдэй авч явсан. Жүжиг эхлэхийн өмнө үзэгчдэд хүүхэлдэйгээ хөдөлгөж үзүүлж, танилцуулсан. Бүх хүүхэлдэйг өнгө өнгийн будгаар будсан бөгөөд онцгой юм. Үүнээс гадна монголын тал бидэнд соёлын маш сонирхолтой хөтөлбөр боловсруулсан байсан. Бид монгол гэрт хонож, үндэсний хоолыг амталсан. Бид өндөр сэтгэгдэлтэй, монгол анд нарынхаа талаар сайхан дурсамжтай нутаг буцсан».
Асуулт:Та бүхэн монголын талтай хамтран ажиллах ямар төлөвлөгөөтэй байна вэ?
А.Калиниченко: «Бид ажил нэгт нөхөдтэйгөө тохиролцсоны дагуу концертын хамтарсан хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна. Монголын тал жүжигчдээ солилцох асар их хүсэлтэй байгаа. Монголын театрын захирал, найруулагч Эрхүү хотын хүүхэлдэйн театрын баазад тулгуурлан монгол ардын үлгэр тавьж, өөрийн театрын урын санд орос ардын үлгэрээр хийсэн жүжгийн оруулах бодолтой байгаа юм. Би тодорхой хугацаа хэлж чадахгүй байна. Энэ бол нэг өдөр шийдчих асуудал биш. Мэдээж хэрэг бид жүжигчдийн хооронд, мөн уран бүтээлийн харилцаа холбоог хөгжүүлэхэд дуртай байна. Манай монгол анд нар хөдөлмөрч, авьяаслаг хүмүүс бид тэдэндтэй дуртай хамтран ажиллана».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>