Саяхан болж өнгөрсөн Орос хэл, уран зохиолын багш нарын олон улсын 11 дүгээр конрессын дүнгээс энэ бүхэн тодорхой байна.
Орчин үеийн орос хэлэнд байнга шинэчлэл явагдаж байгаа тухай тус конгресст оролцогчдын нэг Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн профессор, хэл бичгийн ухааны доктор Галина Золотова өөрийн илтгэлдээ тэмдэглэжээ. Өгүүлбэр зүйтэй холбоотой шинэчлэл их явагдаж байна. Орос хэлний тодорхойлон бичих өгүүлбэрийн талаар уламжлалт бус байр суурьтай байгаагаа тэрээр ярьсан юм. Манай сурвалжлагч Елена Ковачич эрдэмтэнтэй ярилцжээ.
Орос хэлний утга зүй, мөн текстийн асуудал сүүлийн үед хэл шинжээчдийн анхаарлыг их татаж байна гэж хэл бичгийн ухааны доктор, Орос улсын шинжлэх ухааны академийн Орос хэлний хүрээлэнгийн ажилтан Галина Золотова ярилаа. Орос хэлний хүрээлэнг олон жил тэргүүлж байсан, 20 дугаар зууны томоохон эрдэмтэн Виктор Виноградов хэл шинжлэлийн уран сайхны текстийн үндсийг тавьсан гэж Галина Золотова онцлов. Текст, гол санаа эсвэл утга зүйгээс хэлний шинжлэлийг хийх ёстой гэж профессор Галина Золотова үзэж байна.
Хэлбэр, утга бол хэлний хоёр тал гэж бид үздэг байсан. Би эрдэм шинжилгээний ажилдаа хэлний гурвалжинг дэвшүүлсэн. Тухайлбал хэлбэр, утга, функц. Утга бол мэдээж утга зүй. Харин функц бол аливаа нэгж холбогдох хүрээлэлд түүнийг хэрэгжүүлэхийг хэлнэ. Конгрессийн үеэр би өгүүлбэр зүй, хэл зүй болон манай сурах бичгийн талаар их ярисан. Миний бодлоор хуучирсан зүйл их байна. Хэрэв утга санаанд түшиглэвэл утга санааны төлөө бид ярьж байгаа хэрэг бөгөөд тэгвэл хэл зүй ч гэсэн утга санаанд түшиглэх ёстой.
Орос улсын шинжлэх ухааны академийн Орос хэлний хүрээлэнгийн ажилтнуудын хүчээр Москвад дунд сургуулийн шинэ сурах бичгийг бүтээж байна. Үүнийг дунд сургуулийн үндсэн сурах бичиг болгоно. Энэ сурах бичигт эрдэмтэд шинэ өгүүлбэр зүйтэй холбоотой өгүүлбэр, утга санааг оруулах бодолтой байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>