Энэ санаануудыг цаашдаа хэтийн төлөвтэй төсөл болгоод, лангуун дээр бэлэн бүтээгдэхүүнийг тавихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж тус холдингийн тэргүүн Леонид Меламед тэмдэглэлээ.
Нано гэсэн угтвартай эрдэм шинжилгээний ажлын хүрээнд эд зүйлийн бүтэц, агуулгыг атомын түвшинд өөрчилж, хүүхдийн зохион бүтээх тоглоомын адилаар өөрчлөн засдаг байна. Нанобүтээгдэхүүнийг хэрэглэдэг салбар маш олон байдаг. Өнөө үед уг бүтээгдэхүүнийг нисэх онгоц, сансар, эм зүй, радиоэлектроник, гоо сайхан, анагаан ухаан зэрэг олон салбарт ашиглаж байна. Нано гэсэн угтвартай технологийг хүний амьдралын бүхий л хэрэгцээнд ашиглаж болно гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.
21 дүгээр зууны технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл 2015 онд триллион долларт хүрнэ гэж шинжээчид тооцжээ. Орос улсад энэ зах зээлийн 10 хувийг эзлэх бүрэн боломж байна. Орос улсад нано салбарыг хөгжүүлэхэд оюуны болоод шинжлэх ухаан техникийн бүрэн боломж байгаа юм. Тус улсын корпораци ойролцоогоор 7 тэрбум долларын хөрөнгө эх үүсвэрийг захиран зарцуулна. Үүнд бизнесийн ашиг орлого нэмэгдэнэ гэж Оросын нанотехнологийн корпорацийн захирал Леонид Меламед ярилаа.
Үндсэн шинжлэх ухаан, лангуун дээрх бүтээгдэхүүний хооронд гарсан тасархай хэсгийг бөглөхөд корпорацийн зорилго оршиж байна. Нэг талаас манайд юуг ч шинжлэн судлахад бэлэн эрдэмтэд байна. Гэхдээ тэд судалгаагаар гаргасан бүтээгдэхүүн борлогдогх эсэхийг мэдэхгүй. Нөгөө талаас наад зах нь янз бүрийн эд зүйл, технолои, аж үйлдвэрийн туршилтын загвар шаардлагатай байгаа бизнес манайд байна. Хэтийн төлөвтай эрдэм шинжилгээний ажлыг ашигтай бизнес болгоход гол зорилго оршиж байна. Уулнаас унахдаа бөөн цасан уруй босгосон чулуу шиг төсөл байх ёстой.
Оросын эрдэмтдийн оюуны өмчийн эрхийг сэтгэл санаа болон материалын хувьд хууль эрхийн хүрээнд дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай нанотехнологийн корпорацийн тэргүүн Леонид Меламед хэллээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>