Foto http://www.gzt.ruОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валентин Соболев Монголын Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын Паламын Сүндэвтэй Москвад уулзлаа. Валентин Соболев болон П.Сундэв нар олон улсын терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, дэлхийг хамарсан бусад аюул заналын эсрэг тэмцэхэд ижил байр суурьтай байгаагаа тэмдэглэсэн юм. Орос-монголын хамтын ажиллагааны үндсэн чиглэлд харилцан ажиллах асуудлыг хэлэлцсэн тухай ОХУ-ын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн мэдээллийн алба мэдээллээ. Тэд эхлээд тус тусын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар хараахан дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Хил залгаа орнуудаас их хэмжээний хулгайн барааг Монголын нутгаар дамжуулан Орос улсад оруулж байгаа нь нууц биш билээ. Зохих ёсоор бүртгүүлээгүй бага хэмжээний бараа бүтээгдэхүүнийг Орос улсаас хөрш орнуудад оруулсаар байна. Терроризмын тухайд аль ч талаас террористууд орж ирнэ гэж хүлээх шаардлагагүй болох нь ойлгомжтой. Хууль бусаар ховор ан амьтыг агнаж байгаа асуудал улам ноцтой болоод байгаа. Мал туух, ашигт малтмалыг хууль бусаар олборлох зэрэг асуудал ч хурцдаад байна. Ерөнхийдөө хоёр орны Аюулгүйн зөвлөлд хийх ажил мундахгүй байна. Хэрэв асуудлыг өргөн хүрээнд авч үзвэл орос-монголын харилцаа маш сайн хөгжиж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд Нямаагийн Энхболд нарын саяхан Москвад болсон уулзалт энэ бүхнийг харуулж байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос, Монгол Улсын ажил хэргийн хүрээнийхний “харилцан, хуурамч бус ашиг сонирхлыг”ОХУ-ын Гадаад хэргийн сайд онцолсон юм. Визийн журмыг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийж байна. Удахгүй визээс бүрмөсөн татгалзаж магадгүй байна. Талууд холбогдох баримт бичгийг бэлдээд байгаа юм. Гэхдээ эрхийн асуудлыг тодорхой алхамаар бэхжүүлэх ёстой. Орос, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын яриа хэлэлцээний эхэнд энэ асуудлыг хөндсөн байх. ОХУ-ын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валентин Соболев болон Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөллийн нарийн бичгийн дарга Паламын Сүндэв нарын Москвад болсон уулзалтын талаар “Оросын дуу хоолой” радиогийн хийсэн тайлбарыг хүргэлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>