«АйПод» үгнээс гаралтай энэ үг МРЗ-плеерийн нэг төрөл, «бродкастинг» бөгөөд теле-радио нэвтрүүлэг гэсэн үг. Интернет, радио хоёрыг нийлүүлсэн одоо их дэлгэрсэн энэ зүйл Орост хэзээ бий болсон тухай саяхан «ОДХ» радио компанийн сайт дахь «Сүлжээний харуул» нэвтрүүлгээр ярьсан. Манай компанийн сайт www.ruvr.ru хаягтай юм. Одоо таны үгийг дэлхий нийтэд сонсгохын тулд хүчирхэг нэвтрүүлэгч, тусгай студийн шаардлагагүй. Үүнийг ердөө гэрээсээ Интернетээр дамжуулан гүйцэтгэж болно! Танд ердөө л компьютер, дуут файлыг редакторлох аливаа программ, микрофон л хэрэгтэй. Нэвтрүүлэх үелзэлд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй. Та 10-20 минутын нэвтрүүлэг бичье гэж бодъё. Энэ нь таны хувийн яриа, аж амьдрал, найз нөхөд, гэр бүл, ажил төрөл, хичээл сурлага, товчоор хэлбэл таны сэтгэлийг эзэмдэж буй бүхний тухай «амьд» яриа байж болох юм. Тийнхүү та дуут файл ямуу подкаст бүтээж, Интернетэд байрлуулна. Тэгээд л таныг дэлхий нийтээр сонсоно гээд бод л доо. Подкастыг компьюетэрээр юмуу ямар ч МРЗ-плеерээр Та өөртөө тохиромжтой цагтаа сонсож болохыг Орост анхных болох «Русский кастинг» веб-сайтыг бүтээсэн Василий Стрельников тайлбарлалаа. Тэр хэлэхдээ: «Энэ нь эфирийн нэвтрүүлгийг оронд гаргаж ирсэн сайхан зүйл. Подкастингийн гол давуу тал нь та чухамхуу өөрт таалагдсан нэвтрүүлгийг цахим шуудангаар илгээхээр захиалахад оршино. Харин аль нэг нэвтрүүлэг таалагдахгүй бол түүнийг хэзээ ч сонсохгүй байж болно, учир нь тэр МРЗ-плеер таны компьютерт ирэхгүй гэлээ. Подкастинг нь техникийн хувьд гойдын түвэгтэй зүйлгүй. Радио нэвтрүүлгийн энэ шинэ формат хэдэн жилийн өмнө АНУ-д бий болсон. Бараг тэр даруйд Орос Улсад бий болж, цахим тооцоолох машин ашигладаг жирийн хүмүүсийн ч, нэрд гарсан хүмүүсийн ч дотор ихэд дэлгэрчээ. Стрельников цаашдаа хэлэхдээ: «Харин одоо урвуу  хандлага харагдаж, телевиз, радиогийн нэртэй хөтлөгчид подкастинг хэрэг боллоо. Тэдний хувьд албан ёсны эфир юмуу радио станцаад ярьж болохгүй зүйл байдаг бололтой гэлээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>