Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ болон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАГБ/-ын шинэ түншлэл бүс нутагт тогтвортой байдлыг хангах, энх тайван тогтооход чиглэж байна. Үүнд дорнын НАТО байгуулах санаа огт байхгүй. Бүс нутагт Орос, Хятадын нөлөө нэмэгдэж байгаа талаар Азийн орнуудыг айлгах шинэ оролдлого хийж байгаа өрнөдийн зарим шинжээчдэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү хариулжээ. Орос, Хятад болон төв Азийн дөрвөн орон ордог ШХАБ нь цэргийн байгууллага биш юм. Орос болон төв Азийн дөрвөн орон, Армени улс багтдаг ХАГБ нь цэрэг-улс төрийн байгууллага билээ. Эдгээр улсын геополитийн орон зай нь нэг, тэдэнд тулгарч байгаа аюул нь ч нэг байгаа. Тухайлбал юуны түрүүнд үндэстэн дамнасан гэмт хэрэг, олон услын терроризм, мансууруулах бодисын наймаа зэргийг хэлж болно. Душанбед болсон уулзалтаар хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурсан нь энэ хоёр байгууллагын гишүүн орнуудын аюулгүй байдалд учирч байгаа орчин үеийн аюул заналын эсрэг тэмцэхэд тус тусын хөтөлбөрөө уялдуулах боломжтой болж байгаа юм. Хамтарсан тэмцлийн шинэ чиглэлийг боловсруулах, зөвлөлдөх, мэдээлэл солилцох тухай ярьж байна. Тухайлбал Афганистанаас мансууруулах бодисыг Ази болон баруун Европт тээвэрлэх. ШХАБ болон ХАГБ хүчин чармайлтыг уялдуулснаар Европ, Азид ч тэр терроризмтай тэмцэх ажлыг бэхжүүлэх нь гарцаагүй. Өрнөдийн шинжээчид энэ нөхцөл байдлыг анзаараагүй бололтой. Тэд “хүйтэн дайны” үеийн сэтгэлгээгээр дорнын НАТО байгуулах тухай “цуу үг”-ийг яаран хэлж байна. Өөрийн гэсэн цэрэг арми үл байгуулах, тийм эрх байхгүй тухай ШХАБ-ын үндсэн баримт бичгийг тэд санаатайгаар үл хайхарч байна. ШХАБ болон ХАГБ бүс нутагт НАТО-той өрсөлдөх бодолгүй байгаа гэж ХАГБ ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжиний мэдэгдлийг ч өрнөдийнхөн үл анзаарахыг хичээж байна. Түүгээр ч барахгүй тус байгууллагын нарийн бичгийн дарга НАТО-г хамтран ажиллахыг дахин урьж, янз бүрийн бүс нутгийн байгууллагад аюулгүй байдлыг хангах нэг салбар байгааг ойлгууллаа. Тухайлбал мансууруулах бодис, терроризмын эсрэг бүх нийтийн тэмцлийг хамтран хэрэгжүүлж болно. Шинжээч Павел Золотарев ч гэсэн энэ байр суурьтай санал нийлж байна. Тэр хэлэхдээ: «Аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн шинэ систем байгуулах үйл явц нь НАТО зэрэг хэдийн байгуулагдсан байгууллагын хамт бүх нийтийн аюулгүй байдлыг хангах ашиг сонирхолд үйлчлэх болно. ШХАБ зэрэг ийм үр нөлөөтэй байгууллага байгаа нь их гүрнүүд болон ШХАБ, НАТО зэрэг бүс нутгийн янз бүрийн байгууллагын хооронд цаашид гарцаагүй гарах зөрчлийг тэгш эрх, харилцан тохиролцох үндсэн дээр зохицуулах боломжтой юм гэлээ. ШХАБ болон ХАГБ-ын хамтран ажиллах тухай меморандум нь энэ зорилгыг биелүүлэхэд чиглэж байна. Өмн нь НАТО хамтран ажиллах тухай ХАГБ-ын урилгыг хүлээж авахаас зайлсхийж байсан. Олон улсын аюулгүй байдлыг хангахад цаашид хүч чармайлтаа нэгтгэх тухай ярьж байгаа болохоор НАТО одоо илүү уян хатан хандаж магадгүй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>