Одоо дэлхийд байгаа хэлний тал нь энэ зууны сүүлээр мөхнө гэж эрдэмтэд үзэж байна. Одоо байгаа хэлний тал хувь нь түүнийг сайн мэддэг ганц ганц төлөөлөгч үлджээ. Хэл мөхөн устаж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хэл шинжээчид түгшүүрийн хэнгэрэг дэлдсэн байна. Амеркийн эрдэмтэн Дэвид Гаррисоны хэвлэлтээс гараад удаагүй байгаа ном түгшүүрийн хэнгэрэг дэлдэх шалтгаан болжээ. Мөхөж, устах нь хувь хүнээс шалтгаалж байгаа олон хил байгаа тухай хэл шинжээч тэмдэглэсэн байна. Бусад хэлтэй огт адилгүй, эртний хэлээр ярьдаг ард түмний сүүлчийн төлөөлөгч хорвоогоос хальж буй эмгэнэлт үйл явдал хоёр долоо хоног тутамд дэлхийд тохиож байна. Тухайн хэлийг сайн мэддэг сүүлчийн төлөөлөгч амьсгал хураахад тэр хэл хамт устаж үгүй болж байгаа юм. Дэлхийд 5-7 мянган хэл байдаг. Үүнээс одоо гурван мянган хэлээр гурван мянган хүн ярьж байна. Хүн төрөлхтний омгийнхны мянган жилийн турш хуримтлуулсан ер бусын онцгой соёл, уламжлал энэ хүмүүстэй хамт алга болж байна. Нутгийн аялгуу хэл мөхөх аюул их байгаа зургаан бүс нутгийн эхэнд Австралийн хойд нутаг орж байна. Эрдэмтдийн тооцсоноор тэнд 153 хэл мөхлийн ирмэгт байгаа ажээ. Амзонкийн эх авдаг бүс нутаг, мөн тус мөрөн цутгаж ордог Боливи, Бразили, Колумби, Перу болон Эквадорын нутаг дэвсгэр энэ үзүүлэлтээр хоёрдугаарт оржээ. Испани, португаль хэл нутгийн нутгийн уугуул иргэдийн язгуурын хэлийг шахаж байна. Умард Америкийн Орегон, Вашингтон муж улсад, мөн Канадын Британийн Колумби мужид нутагладаг индианчууд гуравдугаар байранд оржээ. Сүүлчийн буюу зургаадугаар байранд мөн Техас, Шинэ-Мексико, Оклахомад шигүү суудаг индианчуудын мужийг багтаасан АНУ-ын нутаг оржээ. Харин хэл нь мөхөж буй нутгийн жагсаалтын дөрөв, тавдугаар байранд Оросын 2 нутаг-Төв Сибирь, Оросын алс Дорнодын умард нутаг оржээ. Алс Дорнодын нутагт алютор, юкагир, орок хэл мөхөх хамгийн их аюултай байна. Тэдгээр нь бүгдээрээ алтайн хэлний аймагт хамаардаг юм. Орок хэлээр одоо хагас зуу хүрэхгүй хүн ярьж байгаа бөгөөд тэд цөм хөгшид юм гэж хэл шинжээчид үзэж байна. Төв Сибирьт ч байдал сайн биш байна. Төв Сибирийн хантый, кет, энец хэл мөхөх аюултай байгаа бөгөөд одоо хэдэн аравхан хүн ярьж байгаа тофалар, өмнөд селькуп хэл мөхөх хамгийн их аюултай байна. Орос эрдэмтэн, хэл шинжээчдийн холбооны дарга Михаил Горбаневскийн үзэж байгаагаар үндэсний болон уламжлалт соёл дэлхийн, орчин үеийн соёлыг тогтоох чадваргүйд хэл мөхөж буйн шалтгаан оршиж байна. Тэр хэлэхдээ: "Хэл мөхөж тэдгээр нь мөхсөн хэлний зэрэгт шилжих явдал бодитой үйл явц болох нь харамсалтай. Дэлхий нийтийн өв болох латин болон эртний Грекийн хэл зэрэг мөхсөн хэлний тод жишээг бид мэднэ. Хэл мөхөх шалтгаан нилээд бодитой юм. Бид олонтаа ярьдаг даяарчлал ч хэлний шинжлэлийг хамарч байгаа нь мэдээж, америкийн индианчуудын нутагладаг газар нь америкийн хувьд уугуул хүн амын үндэсний соёлын элементийг хадгалах үр нөлөөтэй хэрэглүүр юм. Хөгжингүй ямар ч улс энэ үйл явцад төсвийнхөө гуравны нэгийг зарцуулах ёстой. Нөгөө талаас хэл зүй ёсоор алга болж мөхөх явцыг зохиомлоор саатуулах боломжгүй. Израиль улс тухайлбал, мөхсөн иврит хэлийг сэргээсэн нь онцгой чухал зүйл юм гэлээ.Орчин үеийн соёл нь телевизорын дэлгэц, радио хүлээн авагчаар дамжиж бага ястны амьдралд нэвтэрч байна. Өнөөдөр бүх мэдээлэл нь чухамхүү тухайн тодорхой орны ихэнх хүн ам ярьдаг чухамхүү тэр “олонхийн” хэлээр дамжиж байна. Гэтэл “цөөнх” хэлтнүүд түүнийг бараг ашиглахгүй байна. Энэ үйл явцыг юу ч саатуулж чадахгүй гэж шинжээчид дүгнэлт хийжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>