Орос улсын хөдөө аж ахуйн салбар хөгжлийн шинэ замд орлоо. Тус салбарыг шинэчлэх тухай саяхан баталсан хөтөлбөрөөр үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийх, Оросын хөдөө аж ахуйн бараа үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлуулах ялануаяа мал аж ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 8 жил дараалан өсч байна. Орос улс гахай, тахианы махны үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлжээ. Улс орны янз бүрийн бүс нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хүчирхэгжиж байна. Үр тарианы ургац сүүлийн жнлүүдэд тогтвортой байсны дүнд махны үүлдэрийн мал аж ахуйг хөгжүүлж, зарим үр таригаа экспортолжээ. Том бус, мөн дунд тариачны аж ахуй эрхлэгчдэд илүү их дэмжэлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ нь юуны түрүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулахтай холбоотой юм. Дэлхийн практикт төрөөс хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлдэг байна. Ийнхүү төрөөс дэмжлэг авснаар тэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болдог. Шинэ хөтөлбөрийн хүрээнд 2008-2012 онд хөдөө аж ахуйн салбарт 42 тэрбум долларын санхүүжилт олгох, жил тутам 8.5 тэрбум долларын хөрөнгө оруулна. Хөдөө аж ахуйг шууд хөгжүүлэхэд жилд 6 тэрбум доллар зарцуулна. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн төсөв хоёр дахин нэмэгдэж байгаа тухай хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Хүрээлэнгийн захирал Александр Петриков тэмдэгллээ. Тэр хэлэхдээ: «Дэлхийн худалдааны байгууллагад элсэх яриа хэлэлцээнд Орос улсын танилцуулж байгаа тоог бид гаргаж байна. Хөдөө аж ахуйн салбарт жилд 9 орчим тэрбум доллар хуваарилж, тус салбарыг дэмжих “шар сагс” гэж нэрлэдэг төрөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд татаас олгож байгаа тухай танилцуулсан гэлээ.
Юуны түрүүнд тариачны аж ахуйд нэн чухал хөрөнгө оруулалтын зээл авах өргөн боломж бүрдүүлнэ. Боловсруулах үйлдвэрийг шинэчлэх, хөдөө аж ахуйн техникийн эд анги худалдаж авах, мал аж ахуйн обьект барьж босгоход тухайлбал 8 жилийн хугацаатай зээл олгож байгаа. Ургамалын аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авахад шинээр 10 жилийн хугацаатай зээл олгох болсон. Зээлийн хүүг төлөхөд төрөөс татаас олгох ёстой. Энэ нь хувийн болон төрийн түншлэлийн сайхан жишээ болно. Энэ мэт цогц арга хэмжээ нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг урагшлуулахад чухал алхам болох юм. Дэлхийн тариалангийн газрын 9 хувь нь Орос улсад ногддог, тариалангийн талбайн ердөө 2 хувиас авах ургацаар хүн амын хэрэгцээг хангана. Тэгэхлээр өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаад цаана нь бусад оронд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж гарч байгаа тухай Александр Петриков цохон тэмдэглэлээ. Дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гуравны нэгийг импортын бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Энэ нь олон боломжийг алдаж байгааг харуулж байна. Үйлдвэрлэлийг өргөжүүлснээр импортын бүтээгдэхүүнийг аажмаар шахах боломжтой. Гэхдээ жижиг, дунд тариачны аж ахуйд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. Шинэ хөгөлбөр үүнд чиглэж байна гэж тэр хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>