Хүн төрөлхтөний түүхэнд сансрын шинэ эрин үс эхэлсэн нь энэ юм.
Энэ үйл явдлыг тохиолдуулан 10 дугаар сарын 1-5-нд Москвад болсон олон улсын сансрын форум дараах асуултанд хариулт өгч байна. Тухайлбал ойрын 10 жилд сансрын шинжлэх ухаан хэрхэн хөгжих вэ? Шинээр олон орон шинэ мэдлэгийг эзэмшихийг эрмэлзэж байна. Энэ салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байгаа Орос улс дангаараа болон олон улстай хамтран сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Лавочкины нэрэмжит эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал Георгий Полищук Орос улсын сансрын хөтөлбөрт эрдэм шинжилгээний бүрэлдэхүүнд зохих анхаарал хандуулсан явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв:
Улсын сансрын хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооноос өгсүүлээд эрдэм шинжилгээ хүртэл бүх чиглэл хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Урьд одон орон физикийн аппарат энд байсан. Одоо нарны аймаг дэлхийн харилцаа холбооны гаригийн судалгаа хийж байна. Орос улс ирэх жилээс жилд хоёр пуужин хөөргөснөөр эрдэм шинжилгээний хиймэл дагуулыг бүрэн ангилж болох юм.
“Коронас-Фотон” хиймэл дагуулыг 2008 онд хөөргөснөөр найрны аймгийг үргэлжлүүлэн судална. “Оддын дунд амьдрах” олон улсын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг нь энэ төсөл юм. Шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Игорь Житник ярьж байна:
Урьдынхаас илүү хүчин чадалтай дөрөв дэх үеийн тоног төхөөрөмжийг “Коронас-Фотон” хиймэл дагуулд суурилуулсан. Ингэснээр нарны аймгийн плазмын байдлын зургийг тасралтгүй авах боломжтой болж байна. Нарны идвэхжлийн талаар зохих мэдлэггүй бол хол нисэхэд найдваргүй юм. Учир нь цацраг туяаны галавт орох аюултай. Төслийн зарим хэсгийг олон улстай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал энэтхэг, польшийн эрдэмтэд хиймэл дагуулд өөрсдийн бүтээсэн тоног төхөөрөмжөө тавих жишээтэй.
2009 онд “Фобос Грунт” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго Ангараг гаригийн дагуул Фобосоос хөрсний дээж авч, дэлхийд авчрахад оршиж байна. Төсөл орос улсынх хэдий ч, олон улсын оролцоогүйгээр түүнийг хэрэгжүүлэх аргагүй юм. “Фобос Грунт” эрдэм шинжилгээний цогцолборын бүрэлдэхүүнд Ангараг гаригийг түүний хиймэл дагуулыг тойрог замаас судлах хятадын автомат станц багтаж байна. Оросын энэ төслийг европын “Экзомарс” төсөлтэй нэгтгэх боломжийг хэлэлцэж байна. Орос улсын эрдэмтэд оролцох энэ төслийн хүрээнд эрдэм шинжилгээний аппаратаар тоноглогдсон зургаан дугуйтай роверийг Ангараг гариг дээр буулгахаар төлөвлөсөн. Орос улс Сар, Сугар, Нарны аймгийг судлах хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна.

Орчццлагч Г. Нарангарв

<сонсох>