Foto: http://www.otars.ruСаяхан нээгдсэн «Байгалийн нүүдэлчид» хэмээх гэр бүлээрээ аялагчдын клуб энэ аялалыг зохион байгуулах юм. Манай сурвалжлагч Ольга Иванова энэ аялалын тухай ярихыг төслийн удирдагч Дарима Даринтабаевагаас хүсэв.
- Бид аравдугаар сарын 6-7-нд «Цагаантны дайчдын мөрөөр» түүхийн сэдэвт тоглолт явуулахаар төлөвлөж байна. Энэ тоглолтыг хийх түүхэн үндэс бий, юу гэвэл өнгөрсөн зууны 20-иод онд Сибирьт болсон иргэний дайны ид үед монголчууд дайн дажны цагаан хаан гэж нэрлэсэн барон Унгерний армитай хожим нийлсэн хурандаа Казаграндийн отрядууд Эрхүүгээс Хөвсгөл нуурыг дамжин Монгол руу ухарсан аж. Манай клуб энэ тоглолтыг «Золотодобытчик и кладоискатель» сонины дэргэдэх Эрхүүгийн эрдэнэс эрэгчдийн клубтай хамтран зохион байгуулна. Аялалд оролцогчдыг хүлээж авч, гэрт суулган, загас бариулж, нууранд сэлүүлж, унах морь, газарчнаар хангах ажлыг жуулчны «Серебряный берег» бааз гүйцэтгэх юм.
- Үнэхээр эрдэнэс бий бол уу?
- Эрдэнэс байлгүй яахав. Аялалд оролцогчдод зориулсан домог бий, гэвч түүнийг би одоо ярихгүй. Багийнхан луужин болон металл эрэгчийн тусламжтайгаар жинхэнэ эрдэнэс хайна. Тоглолт 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр бэлтгэл хийж, аялалд оролцогчид металл эрэгчийг ажилуулж сурна. Маргааш нь эрдэнэсээ эрнэ. Эрдэнэсийг олсон хүн түүнийг авна. Энэ нь ямар эрдэнэс байх тухай би ярихгүй. Харин тоглолт хэрхэн болохыг би нууж хаалгүй бүгдийг ярина. «Цагаантны дайчдын мөрөөр» тоглолт олон улсын анхны экспедици болохыг бас хэлмээр байна.
- Бид Ази тивээр, тухайлбал Монгол орноор төрөл бүрийн экспедици зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид ойрын нэг жилд Хөвсгөл аймгийн хойд нутгаар аялаж, Мөнх хайрхан уулын оргилд авирах мэт түүхийн сэдэвтэй цуврал тоглолт хийхээр төлөвлөж байна.
- Та бүхэн Хөвсгөл нуурын хавьд эрдэнэс эрж хайх түүхийн сэдэвт тоглолт болох гэж байгаа тухай уг төслийн удирдагч Дарима Даринтабаевагийн ярилцлага сонслоо. Аялалд оролцогчдод юу тохиолдсон тухай уг тоглолт дууссаны дараа эрхэм сонсогч та нарт бид танилцуулна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>