Аль нэг гүрэн сансрын уудамд зэвсэг байрлуулах гэвэл Москва хариу арга хэмжээ авна гэж Оросын сансрын цэргийн командлагч генерал Владимир Поповкин мэдэгдлээ. Оросын генерал ийнхүү АНУ-д шууд анхааруулга өглөө. Учир нь АНУ л сансарт ПДХ систем байрлуулах төлөвлөгөө сэдэж байгаа билээ.Үнэхээр АНУ-д ерөнхийлөгч Жорж Бушийн гарын үсэг зурсан хууль бий. Энэ хууль хэрэг дээрээ АНУ сансрын уудамд зэвсэг байрлуулах эрхтэйг нотолжээ. Тэгэхдээ энэ хуулийн нэг зүйл ангид сансарт зэвсэгтэй байх Америкийн эрхийг хязгаарлаж мэдэх аливаа хуульд Вашингтон оролцохгүй байхаар заажээ.Гэтэл тийм чухал гэрээний эх хэдийн бий болжээ. Тэр гэрээг ОУ бэлтгэсэн юм. Москваг Хятад Улс дэмжсэн. Энэ гэрээний бүх журмыг нарийн, няхуур томъёолсон. Уг гэрээнд сансрын уудамд зэвсэг байрлуулах, зэвсгээр хөөцөлдөхийг сэрэмжлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд хойшуулшгүй гол зорилт болгохоор заажээ. Гэрээний төслийг бур хавар бэлтгэж, НАТО-гийн бүх оронд албаны ёсны саналын хувиар хүргүүлсэн. Сансрыг милитарчлах нь дэлхийн хамтын нийгэмлэгт урьдаас таах аргагүй уршиг тарьж мэдэхийг ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсан. Гэвч ОУ-ын саналд одоогоор нааштай хариулт ирээгүй байна. Бүр ерөнхийлөгч Рональд Рейганы сурталдаж байсан «оддын дайн» гэгчийн төлөвлөгөөг АНУ-д мартаагуй байна. Одоогоор америкчууд тагнах зорилгодоо өргөн ашигладаг хиймэл дагуулуудад лазер байрлуулах гэж байна. Үүний сацуу Пентагон бусад орны хиймэл дагуулыг устгах шинэ пуужин бутээжээ. Гэтэл сансрыг аливаа терлийн зэвсгээс ангид байлгах шаардлагатайг НҮБ-ын зэвсэг хураах бага хурал бур энэ хавар АНУ-д Женев хотноо анхааруулжээ. Орос Улсын дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн зэвсэг үл дэлгэруулэх, хязгаарлах асуудал эрхэлсэн шинжээч Александр Пикаев энэ талаар ярихдаа: «ОУ сансарт зэвсэг байрлуулахгүй байх тухай гэрээний төслийг дэлхийн хамтын нийгэмлэг, тухайлбал НҮБ-ын зэвсэг хураах бага хурлаар хэлэлцүүлэх бодолтой байна. Серег ардчилсан нам олонхи нь болсон АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим саяхан ийм төрлийн зэвсэг бүтээхэд хөрөнгө гаргахыг хориглохоор шийдвэрлэжээ. Тийнхуу америкийн засгийн газрын төлөвлөгөөнд ОУ-д төдийгүй, АНУ-д өөрт нь дургуйцэж байна гэлээ.АНУ сансрын уудамд зэвсэг байрлуулах гэвэл Москва гарцаагүй хариу арга хэмжээ авахыг нэмж хэлье. ОУ бур одоо агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах системээ шинэчилж байна. Тэгээд ч Оросын Армавир хотод барьж буй эртнээс сануулах шинэ радар нь энэ хамгаалалтын нэг элемент болох юм.

Орчуулагч П.Шагдар

<сонсох>