Орос улсын боловсролын систем өндөр түвшинд хээвээр байгаа бөгөөд эх орны их дээд сургууль төгсөгчдийн эрэлт хэрэгцээ дэлхийд нэмэгдэнэ. Орос хэлний жилийн хүрээнд болж байгаа Оросын болон зөвлөлтийн их дээд сургуулийн гадаадын төгсөгчдийн дэлхийн хоёрдугаар форумын нээлтэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү мэдэгджээ. Форумд оролцохоор дэлхийн 110 орны Орост болон зөвлөлтөд сургууль төгссөн 600 гаруй хүн Москвад иржээ. Манай улс хоёр дахь эх орон нь болсон хэдэн зуун мэргэжилтнийг зөвлөлтийн болон оросын их дээд сургуульд бэлтгэсэн байна. Бүх тивд, янз бүрийн албан тушаалд ажиллаж байгаа төгсөгчдөөрөө Оросын их дээд сургууль бахархах эрхтэй юм. Тэд нэрд гарсан эрдэмтэн, төрийн, олон нийтийн байгууллагын алдартай хүмүүс болсон байна. Орост сургууль төгсөгчид улс орныхоо эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Дэлхийн 160 орны оюутан, аспирант, дадлагажигчид өнөөдөр Орос улсад сурч байна. Оросын боловсролын шилдэг уламжлалыг хөгжүүлэхэд, мөн аль болох олон хүн манайд чанартай мэдлэг эзэмшихийг эрмэлздэг болгохын тулд Орос улс юуны түрүүнд боломжтой бүхий л зүйлийг хийнэ гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Медведев хэлэв. ОХУ-д улсын тэтгэлгээр сурах гадаадын иргэн, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын оюутны тоог нэмэх тухай тэрээр мөн мэдэгдлээ. Тэр хэлэхдээ: «Хүн төрөлхтний харилцаа, засгийн газар хоорондын нягт хамтын ажиллагааны энэ үед, тухайлбал шинэ эрины хөгжилд Орост их, дээд сургууль төгсөгчидтэй Орос улс хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд тэднээрээ зүй ёсоор бахархах эрхтэй юм. Манай хамтарсан бүх төсөлд та бүхнийг оролцоно гэж найдаж байна. Тухайлбал энэ жил тэмдэглэж байгаа Орос хэлний жилд ч оролцоно гэж найдаж байна гэжээ. Форумд оролцогчид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар ярьж байлаа. Оросын их, дээд сургуульд оролцох гадаадын оюутны тоог нэмэх, мөн Оросын эрдэмтдээр гадаадын их дээд сургуульд хичээл заалгах тухай ярьсан юм. Орос улсын төсвөөс гадаадын оюутныг сургахад жил тутам 7 мянга гаруй тэтгэлэг олгодог байна. Үүнээс гадна Орос улс техник, хүмүүнлэгийн чиглэлээр Орос улсын их дээд сургуулийн салбарыг гадаадад байгуулахад бэлэн байгаа юм.
Гадаадын иргэд 19 дүгээр зууны эхээр Орос улсад суралцахаар ирж байжээ. Албани, Болгар, Босни, Герцеговин, Сербийн төлөөлөгчид Орос улсад сурахаар анх ирж байсан. Харин ЗХУ байх үед Монгол, Турк, Перс, Афганистан зэрэг орноос оюутнууд ирж суралцах болсон юм. 1950-иад онд Европ, Азийн орнуудаас, хожим нь Африк болон Латин Америкийн орнуудын оюутнууд Орост сурах болжээ. Гадаадаас оюутан хүлээж авдаг Орос улсын их дээд сургуулийн тоо байнга нэмэгдэж байна. Гадаадын оюутнууд зөвхөн Москва, Санкт-Петербург төдийгүй Томск, Новосибирск, Волгоград, болон Казань зэрэг хотод суралцаж байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас Орос улсад суралцаж байгаа оюутныхаа тоогоор Белорус, Казахстан, Узбекистан зэрэг улс тэргүүлж байна. Алс гадаадаас Африк, латин Америкийн оюутнууд энд сурч байна. Гадаадын оюутнуудын ачаар Орос улс болон гадаадын орнуудын харилцаа хөгжиж байна. Орост их дээд сургууль дүүргэсэн гадаадын иргэд эх орондоо очоод Орос улстай ажил хэргийн холбоогоо үргэлжлүүлдэг. 70 орны Орост их дээд сургууль төгсөгчид үндэсний байгууллагын хүрээнд Орос улстай хамтран ажиллаж байна. Орос улсын боловсрол өнөө үед ч, их нэр хүндтэй байна гэж ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Владимир Фридлянов ярилаа. Тэр хэлэхдээ: «Гадаадад суугаа ОХУ-ын элчин сайдын яам, холбогдох нийгэмлэгийнхэн сонгон шалгаруулалт явуулдаг. Орос улсын их дээд сургуульд элсэхийн өмнө хүүхдүүд орос хэл сурч, дараа нь ярилцлаганд ороод манай оронд ирдэг. Тэд эхний жилдээ Орос хэл сурах бэлтгэл ангид нэг жил суугаад, дараа нь сонгосон мэргэжлээрээ манай орны их дээд сургуульд суралцдаг гэжээ.Өнөө үед Орос улс зөвхөн хүмүүнлэгийн төдийгүй техникийн чиглэлээр гадаадад их дээд сургуулийнхаа салбар сүлжээг хөгжүүлэхэд бэлэн байна. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Бауманы нэрэмжит улсын их сургууль зэрэг Орос улсын хэд хэдэн их дээд сургууль гадаадад өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Орос улсын ард түмний найрамдлын их сургуулийг 45 жилийн тэртээ гадаадын иргэдийг сургахаар тусгайлан байгуулжээ. Энд суралцагчдын 70 хувь нь үнэ төлбөргүй сурч байсан юм. Инженер, эмч, багш, агрономич, эдийн засагч зэрэг нэр хүндтэй мэргэжлээр Орос улсын их дээд сургууль төгсөгссөнөөр тэд тухайн салбартаа амжилт гаргах гараа нь болсон юм. Төгсөгчдийн зарим нь улс төрийн өндөрлөгт гарч, ерөнхийлөгч, сайд болсон бол зарим нь олон улсын томоохон холдингийг тэргүүлж байна. Орос улсад мэргэжил эзэмшинэ гэдэг гадаадын олон улсын хувьд нэр төрийн хэрэг болоод байна. ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайдын үзэж байгаагаар баруун Сибирь, Алс Дорнодын их дээд сургуулийн нэр хүнд дээшилж байгаа аж. Энд Латин Америк, Хятадын оуютнууд сурахыг их сонирходог байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>